Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр ачаалалтай ажиллаж байна. Гэтэл тэдний ажил үүргээ гүйцэтгэж явж байхад асуудлууд маш их тулгардаг. Үүнийг тэд шүд зуун тэвчиж сайд, дарга нараасаа айн өдөр шөнөгүй ажилладгийг хэн ч мэдэхгүй. Тодруулбал цагдаа нарт ажил үүргээ гүйцэтгэн явж байх үед короновирусын шинжилгээг 2 хоногт 1 удаа 15-20 см орчим хөвөнтэй модоор авдаг. Албан хаагчид үүнээс болж нус, нулимс нь байнга гоожиж, толгой өвдөх асуудлууд гарсаар байгаа юм. Чих, хамар хоолойн эмч тайлбарлахдаа онцгой үед шинжилгээ авах нь маш зөв ч тухайн хүний биеийн байдал, илэрч буй шинж тэмдэг, харшил, хууч өвчний судалгааг хийхгүй бол хүн бүрд янз бүрийн хэлбэрээр сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй байдаг хэмээн тайлбарласан юм. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа хэдий ч олон зуун цагдаа нарын эрүүл мэнд давхар хохирсоор байх уу? Мөн онцгой бүсэд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчдад улсаас нэг удаа 800000 төгрөгийн урамшуулал өглөө гэсэн мэдээ, мэдээлэл олон дунд маш их гарсан.Гэтэл цагдаа нарын гар дээр 720000 төгрөг ирсэн. Үлдэгдэл мөнгө 80000 төгрөг юунд зарцуулсан юунд суутгагдсан нь мөн л цагдаа нарт бүрхэг хэвээрэй үлдсэн. Цаашлаад “Хууль сахиулах их сургууль”-ийн багш нар өөрийн гаргасан номыг цагдаа нарт шахаж цалингаас нь албан хүчээр 50.000 төгрөгийг суутгадаг. Энэ нь хэцүү цаг үед, цаг наргүй ажиллаж байгаа хүмүүст хүчээр илүү зарлага гаргаж байгаад цагдаа нар нэлээдгүй бухимдалтай ханддаг хэдий ч бас л дуугүй суудаг. Энэ мэтчилэн цагдаа нарын эргэн тойронд асуудлууд гарч эрх ашиг нь зөрчигдөх байдал маш их гардаг. Улс орон, ард иргэдийнхээ төлөө амь насаа харамгүй хайрлаж цагдаа нар маань удирдлага болох дарга нараасаа айгаад төдийлөн асуудлуудыг ил болгож чаддаггүй нь харамсалтай.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин