“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.
Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон дүрмэнд заасны дагуу Нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, зохион байгуулах; жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох; Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах; автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх зэрэг ажлуудыг хариуцан ажилладаг билээ.
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ хөл хорионы үед нэлээн тасалдсан хэдий ч 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөн нээх түр журам гаргаснаар тэрхүү журмын дагуу хот хоорондын тээвэрлэлт хийж эхэлсэн. Ийнхүү жолооч нарт халдвар хамгааллын дэглэм сахиулахаар “Амны хаалт, хамгаалалтын хувцсыг” 13.000.000 төгрөгөөр “Тилдо” ХХК-аас худалдаж авсан байна. Тухайн амны хаалт, хамгаалалтын хувцас худалдсан компаний үйл ажиллагааны чиглэл нь Гадаад худалдаа, мэдээлэл технологийн чиглэлээр мэдээлэл өгөх, сургалт явуулах, интернетийн үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани хамгаалалтын хувцас нийлүүлсэн гэж бодоход нь хаанаас оруулж ирдэг, стандарт чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн үү? гэдэг эргэлзээтэй. Их хэмжээний мөнгийг маск болон хамгаалалтын хувцсанд зарцуулж байгааг цаг үетэй холбогдуулан бодоход болохгүй гэх зүйлгүй гэхдээ хүнд хэцүү цаг үеийг далимдуулж өндөр өртгөөр үйл ажиллагааны чиглэл өөр компаниас худалдан авалт хийсэн нь эргэлзээтэй юм.
Хавсралт1: "Тилдо" ХХК үндсэн мэдээлэл
Хавсралт2: Зарлагын мэдээлэл
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин