Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу төрөөс Иргэний нисэхийн талаар зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үйлчилгээг хэрэгжүүлэн ажилладаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.
Тус байгууллагын үндсэн үүрэг нь:
Нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт хийх; нислэгийн хөдөлгөөний удирдлага үйлчилгээ, холбоо, навигаци, ажиглалтын техник тоног төхөөрөмжийн үйлчилгээ, нисэхийн мэдээлэл хангалтын үйлчилгээ үзүүлэх; иргэний нисэхийн үйлчилгээ; нисэх буудал, газрын тусгай үйлчилгээ үзүүлдэг.
Уг байгууллагад сар бүр ойролцоогоор 230.000.000 төгрөгийн санхүүжилт Сангийн яамнаас олгогддог. Цар тахлын хүнд хэцүү цаг үед төсвөөс санхүүждэг төрийн байгууллага нэгж бүхэн боломжит төсвөө танаж байна гэх мэдээллийг төр засгаас өгч байгаа. Гэтэл төсвийг дур зоргоороо ашигладаг төрийн байгууллагууд зах замбараагүй сахилга батгүй төсвийн зарцуулалтаа хянаж чадахгүй байна уу? Ядаж ийнхүү хүнд хэцүү цар тахлын үед төсвийг танах боломжгүй юм гэж үү? Хэн гэх хүний сургалтын төлбөрт ард олны татварын мөнгө зарцуулагдаж байна вэ? Ямар тушаал шийдвэрээр, ямар чиглэлээр хаана хэний сургалтын төлбөрөөр төр түмэн боловсон хүчнээ бэлдэж байна вэ? 2020 оны Арваннэгдүгээр сард 74.743.323 төгрөгийг сургалтын төлбөр гэх утгатайгаар Худалдаа хөгжлийн банкны 2603031646 тоот данснаас доллароор шилжүүлсэн байна. Өлзийцэцэгийн Билгүүнтөр гэх нэрнээс өөрөөр тодорхой мэдээлэл тушаал шийдвэрийг хавсарч өгөөгүй, олон улсад сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогссон байх үед их хэмжээний мөнгийг сургалтын төлбөрт шилжүүлсэн нь хардахад хүргэж байна. Ийнхүү их хэмжээний төсөвт өртөгөөр төлбөрөө төлүүлж буй Ө.Билгүүнтөр гэж хэн бэ? Нэр бүхий уг хүний сургалтын төлбөрийг төлж буй нь үнэн бол тухайн хүн Монголын төрд ямар боловсрол эзэмшиж ирж, үр шимээ хэрхэн өгөх вэ гэдэгт хэн анхаарал хандуулах вэ? гэдэг асуулт эзэнгүй үлдлээ.
Хавсралт1: Зарлагын мэдээлэл
Хавсралт2: Зарлагын утга
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин