БАРИМТ: АТҮТ 200 сая төгрөгөөр МАШИНЫ ГЭРЧИЛГЭЭ хэвлүүлэх ТЕНДЕР зарлажээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2020-12-25

АТҮТ улсын төсвийн 200 сая төгрөгөөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэвлэх тендер зарлагдсан. Уг тендерт “Монголын Үнэт Цаас Хэвлэл” ХХК шалгарч 2020 оны 03 дугаар сарын 05-наас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 10 дугаар сарын хэрэглээг нийлүүлэхээр гэрээ хийжээ. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хил, гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл болон гэрчилгээгээ үрэгдүүлсэн, нэр шилжүүлсэн зэрэг жолоочид олгох ажлыг "Зам тээврийн хөгжлийн яам"-ны харьяа Авто тээврийн Үндэсний төв хариуцан олгодог журамтай.

Дээрх үнийн дүн бүхий гэрээг тухайн үеийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монголын Үнэт Цаас Хэвлэл” ХХК-ийн захирал Э.Ариунгэрэл нартай хийсэн байдаг.  Тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц.Нэмэхжаргалтай холбогдож тодруулахад “Тендер зарлагдаад дуусчихсан. Нэг ширхэг гэрчилээг 400 орчим төгрөгөөр хэвлэнэ гэж тооцсон” гэв. Хоёр зуун сая төгрөгөөр тус бүр нь 400 төгрөгийн үнэтэй гэрчилгээ хэвлүүлнэ гэж тооцвол 500 мянган ширхэг болох аж.

Тэд өмнө нь 2019 оны 09 дүгээр сарын 16-нд №232 тоот гэрээ байгуулж тухайн үедээ 25.430 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг 9 сая 790 мянга 550 төгрөгөөр  /НЭГ ШИРХЭГ ГЭРЧИЛГЭЭГ 385 ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖ ХЭВЛЭХ/ хэвлэхээр тохирч байжээ.

 

Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 2019 онд нийт 104.3028 байна. Нийт тээврийн хэрэгслийн 568.866 буюу 54,5% нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. 2019 оны жилийн эцсийн байдлаар импортоор нийт 158.224 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тээврийн хэрэгслийг Япон, Солонгос, Хятад, Герман, Америк, Орос, Канад, Швед, Их Британи, Австрали, Мексик, Австри зэрэг нийт 34 улсаас импортлон оруулж ирдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.253.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.