Ус сувгийн удирдах газар  9.500.000 төгрөгөөр КАРТ худалдан авчээ
Тойрогт нь
/
2020-12-25

Төвлөрсөн усан хангамжийг ашиглалтанд оруулж, Улаанбаатар хотын хүн амыг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хариуцах чиглэлээр Ус Сувгийн Удирдах Газар үйл ажиллагаагаа явуулдаг. Ус сувгийн удирдах газар нь цаг үеэ дагаад цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн ба ус түгээлтийн ухаалаг үйлчилгээг эхлүүлсэн. Тэрхүү ухаалаг худаг нь хүний оролцоогүйгээр буюу ус түгээгчгүйгээр  карт уншуулж хүссэн цагтаа усаа авж болдгоороо давуу талтай. Усны картыг ашиглахдаа тусгай дансанд мөнгө шилжүүлэн байршуулж усаа авах үедээ төхөөрөмжинд уншуулж ашигладаг.  Энэхүү картыг авахаар төсөвт хэдэн төгрөг тусгагдаж зарцуулагдсан бэ?

Ус сувгийн удирдах газар  9.500.000 төгрөгөөр энэхүү картыг авсан гэвэл та итгэх үү? 2020 оны 11-р сарын 18-ны өдөр  төрийн банкны 102100001060 тоот данснаас 9.500.000 төгрөгийн гүйлгээг “Картны үнэ” гэх утгатайгаар гаргасан байна. Уг нь ухаалаг худгийн картыг иргэд 3500 төгрөгөөр худалдаж авч ашигладаг. Мөн карт нийлүүлсэн “Тинкдифферент” гэх компани нь гадаад худалдаа, мал аж ахуй, программ хангамж, хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэхээс өөрөөр дорвитой мэдээлэл алга.  Албан сайтад тендэрийн мэдээлэл илэрцгүй байна. Таван саяас дээш худалдан авалт, ажил гүйцэтгэхэд тендер зарлах хуультай. Энэ талаар мэдээлэл байхгүй нь хууль бусаар ажил гүйцэтгэсэн байж магадгүй гэх хардалтыг төрүүлж байна.

Хавсралт1: "Тинкдифферент" ХХК-ий мэдээлэл

Хавсралт2: Гүйлгээний мэдээлэл

Хавсралт3: "Тинкдифферент" ХХК-ны тендерийн мэдээлэл

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.