“Covid-19” цар тахлын энэ үед маш олон хүний эрх зөрчигдөж байна. Тухайлбал, Иргэн “Б” корона вирус туссан хавьтагчдын нэг юм. Тэрээр 7 сартай жирэмсэн, 6 настай хүүхдийн хамт “Наранбулаг” зочид буудалд тусгаарлагдаж байхад 2020 оны 12 дугаар сарын 22-ний шилжих шөнө 01:00 цагийн үед коронавирусын шинжилгээ авчээ.
Улмаар БЗД-ийн эмнэлэг рүү яаралтай хүргэсэн байна. Дараа нь Цэргийн төв эмнэлэг буюу Цэргийн Госпитал эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлэх гэнэтийн цочир шийдвэр гаргасан байна.
Ирсэн өдрөөсөө хойш бүтэн 24 цагийн турш халаалтгүй эмнэлэгт хүүхдийнхээ хамт гадуурх хувцастайгаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иргэн, жирэмсэн бүсгүй “Б”-ээс энэ үеэр тодруулга авлаа.
-Таны болон хүүхдийн тань биеийн байдал ямар байна?
-Уг нь “Наранбулаг” зочид буудалд тусгаарлагдаж байхад зүгээр байсан юм. Гэтэл өчигдөр шөнө энэ эмнэлэгт шилжиж ирээд даараад хоолой өвдөж, ханиалгаж, хамар битүүрч, хоолой хатаж эхэлсэн. Хүүхэд маань маш их даараад халуураад хоолой нь өвдсөн хүндхэн нөхцөл байдалтай байна.
-Та эмчдээ хэлж тасгаа шилжүүлэхийг шаардсан уу. Учир нь та 6 сартай жирэмсэн шүү дээ?
-Тиймээ би үнэн учир байдлаа хэлсэн. Надтай адилхан олон хүмүүс яг ийм байдалтай хүнд байна. Яагаад биднийг ийм газар байлгаад байгааг огт ойлгохгүй байна. Бид чинь тохилог, үгүй юмаа гэхэд дулаахан газар эмчлүүлэх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр зударч байна.
-Танд ямар нэгэн эмчилгээ хийгдсэн үү?
-Үгүй. Одоогийн байдлаар хийгдээгүй байна. Магадгүй жирэмсэн болохоор бусад хүнд хийгддэг эмчилгээ хийгдэхгүй байх эрсдэл өндөр байна. Хүүхдийн маань бие их халуунтай, бие нь их ядруу байна. Хүйтэн газар бид гадуурх хувцастайгаа өдөржин байж байгаа учраас аргагүй байх. Бид ийм байдалтай удах юм бол биеийн байдал хүндэрнэ. Бидэнд яагаад ингэж хандаж байгаа юм бэ огт ойлгохгүй байна.
-Хүүхдийнхээ хамт тусгаарлагдаж байгаа учраас хоол, цайны асуудлууд тулгарч байна уу?
-Маш бага хоолоор л болгоод байж байна. Бидэнд гаднаас эргэлт авах боломжгүй учраас байгаагаараа болгож байна.
-Танд хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Би жирэмсэн бас хүүхэдтэй учраас дулаахан өрөөгөөр сольж өгнө гэж найдаж байна. Харин над шиг өдөр бүр нэмэгдэж ирж байгаа хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс мөн л адил над шиг хүйтэн өрөөнд эмчлүүлж байгаа. Мэдээж тусгаарлагдаж байгаа хүмүүс ухамсраараа эмч сувилагчийг хүндэтгэн үгэнд нь сайн орж байна. Гэтэл энд ямар учиртай байгаагаа ч сүүлдээ ойлгохоо байлаа. Маш хүйтэн өрөөнд эмчилгээ ч байхгүй ийм байдалтай хэр удахаа мэдэхгүй байна. Олон Монголчуудаа ийм байдалтай тусгаарлаж эмчилнэ гэвэл улам л бие нь хүндэрч, дархлаа нь унана шүү дээ. Ийм байдлаа даруйхан зогсоох хэрэгтэй гэж хэлмээр байна.
Ийнхүү аргаа барсан эмэгтэйн багахан тодруулгыг та бүхэнд хүргэлээ. Засгийн газар хүний эрх зөрчсөн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгэд арга хэмжээ авч ажиллана гэж хэлж байгаа хэдий ч огт дорвитой ажил хийхгүй байгаа нь харамсалтай.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин