Соёлын яам 35 сая төгрөгөөр хивс, дорож авч, 177 сая төгрөгөөр засвар хийжээ
Тойрогт нь
/
2020-12-26

“Засгийн газар”-аас Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар бүтэц, орон тоог нь баталсан. Шинэ яам  Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаж, хуучнаар Лаос улсын Элчин сайдын яам байрлаж байсан байранд төвхнөөд гурван сарын нүүр үзэж байна. Соёлын яамны үйл ажиллагаа аравдугаар сараас жигдэрч эхэлсэн Шинэхэн байгуулагдсан яам нийт 11 нэгжтэй, долоон газартай. Тэргүүлэх Урлаг, уран бүтээлийн бодлогын газар, Соёлын өвийн газар, Соёл, гэгээрлийн газар, Инноваци, үйлдвэрлэлийн газар гэсэн гурван гол газарт үйл ажиллагаагаа тулгуурлан явуулна

Шинэ яамны сайдаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан академич С.Чулуун, дэд сайдаар нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаар УГЖ Г.Эрдэнэбат нар томилогдсон.

Байгуулагдаснаас хойшхи гурван сарын хугацаанд Соёлын яам 1.732.466.000 төгрөгийн санхүүжилт авсан

Өрх тусгаарласан шинэ яамны сайд С.Чулуун нь сүүлийн жилүүдэд Монголын түүхийг гадны оронд тэр тусмаа БНХАУ-д өнгөтөөр хэвлэн өгсөн гэх хэрэгт нэр холбогдож багагүй хэл ам дагуулаад буй. Энэхүү шинэ яам нь аравдугаар сард 1.383.514.000 төгрөг, арваннэгдүгээр сард 348.952.700 сая төгрөгийн санхүүжилтийг авч Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш 1.732.466.000 төгрөгийн  төсвийн санхүүжилт авсан. Дээрх санхүүжилт яамны барилгын засвар болон тохижилтын ажилд зарцуулагдаж буй нь тайланд тусгагджээ.

Нийт санхүүжилтийн 177.980.000 төгрөгийг гадна болоод дотор засалд зарцуулсан байна. Ашиглалтад байсан элчин сайдын яамны байрны зөвхөн засварын ажилд нь хаус босох хэмжээний өртгөөр жижиг засврын ажлыг хийжээ.Засварын ажлыг гүйцэтгэсэн чиглэлийн талаар дэлгэрэнгүй тодорхой баримтыг тусгаж өгөөгүй байна. Мөн соёлын яам 27.505.500 төгрөгөөр LED дэлгэц худалдан авсан.LED  дэлгэц нийлүүлсэн “ Ай Ти Эс Өү” компанитай холбогдоход мөнгөн дүнг болон дэлгэцний хэмжээг хэлэх боломжгүй, нийлүүлсэн дэлгэцэндээ нэг жилийн баталгаа өгсөн талаар хэлсэн юм.

  Хамгийн хачирхалтай нь яамны байранд дөрвөн төрлийн хивс, дорож, хивсэнцэр  авахдаа хивсний мөнгөн дүн тус бүр есөн сая төгрөгнөөс дээш өртөгөөр нийтдээ 35.110.000 төгрөгийн хивсийг худалдан авсан байна. Тавилга болсон бусад эд хогшлийг хэдэн төгрөгөөр худалдан авсныг доорх баримтнаас харж татвар төлөгч иргэн та хяналт тавьна биз...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.