Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ, томилгоог Төрийн албаны тухай хууль зөрчин хийж байна
Тойрогт нь
/
2021-12-28

Эрүүл мэндийн яамны удирдлага болох сайд Т.Мөнхсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нар нь улс оронд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлын хатуу хөл хориотой байхад таны гаргасан “хатуу хөл хорионы үеэр төрийн албанд халаа сэлгээ хийхгүй байх” тухай үүрэг даалгаврыг үл тоон, шилжүүлэн ажиллуулах гэсэн нэрээр халхавчлан Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ, томилгоог Төрийн албаны тухай хууль зөрчин хийж байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас үүссэн хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан хүмүүсээс жирийн 21 мэргэжилтэн (төрийн жинхэнэ албан хаагч)-ийг яамны харьяа байгууллагад шилжүүлэн ажиллуулах тушаал гаргаж, үндсэн чиг үүргээс нь холдуулж, харин эсрэгээрээ төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй 26 хүнийг ЭМЯ-ндаа ажиллуулахаар авсан. Эдгээр 26 хүн нь Т.Мөнхсайхан сайдын ойрын танил тал, найз нөхөд, тэдний гэр бүлийн хүмүүс, хамсаатнууд байна. Эдгээр хүмүүс нь: Ерөнхий эрүүл ахуйч, А. Бүзмаа 71 настай. Т.Мөнхсайхан сайдын найзын ээж, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, Б.Цолмон Улсын 2 дугаар төв эмнэлгийн даргаар саяхан томилогдсон Энхболдын эхнэр, Т.Мөнхсайхан сайдтай нэг анги, Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Д.ГанцэцэгМХЕГ-ын дарга Гантулгын нууц амраг, Т.Мөнхсайхан сайдын эхнэртэй нэг анги, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, ЭнхцолмонЭХЭМҮТ-ийн эмч, Т.Мөнхсайханы нэг ангийн найз, БатчимэгГССҮТ-д ажиллаж байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз, Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Э.ЗолжаргалГССҮТ-д хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр, гэр бүлийн найз, Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Батдорж, Э.Золжаргалын нэг ангийн найз, Аудитын хэлтсийн дарга, Д.Мөнхцэцэг, ГССҮТ-ийн хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр, Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Б.Наранбаатар, Буриад Омбол ХХК-ний захирлын хүү, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Сүхдарь, Дэд сайд Ш.Анхмаагийн дүү, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Амаржаргал, Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга Санжаадоржийн дүү, Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, Жаргал, Хилийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Уламжлалтын хэлтсийн мэргэжилтэн, Жавзандулам, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын дүү зэрэг хүмүүс томилогдон ажиллаж байгаа төрийн яамны үйл ажиллагааг дампууруулах эхлэл тавигдлаа. Цаашид үйл явц хэрхэн өрнөхийг үргэлжлүүлэн мэдээлэх болно

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.