Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн билээ. Энэ үеэр хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад багтсан байгууллагуудыг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн.
Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдалд дахин шилжих захирамжид гемодиализад ордог хүмүүсийг орхигдуулсан байна. Улаанбаатар хотод 600 гаруй хүн 7 хоногт гурван удаа дөрвөн цагаар эмчилгээ хийлгэдэг. Гэтэл эдгээр хүмүүс нийтийн тээврээр явах боломжгүй бөгөөд эмч, сувилагчдын хяналтад, ар гэрийн асаргаанд байдаг. Нэг үгээр хэлбэл эрсдэлт бүлгийн хүмүүс /дархлаа султай/ юм. Өмнөх өндөржүүлсэн бэлэн байдлын үед эмнэлгийн тодорхойлолтоор эмчилгээндээ явдаг байсан. Өдгөө гемодиализад ордог хүмүүс эмнэлгийн тодорхойлолтоор явахгүй, QR код олгох байгууллагын жагсаалтад хамрагдаагүй байна. Үүнээс улбаалаад нэг удаагийн эмчилгээндээ явж чадахгүй тасалдахад эрсдэлт бүлгийн хүмүүсийн амь нас эрсдэлд орох магадлал өндөр ажээ. Мөн Засаг даргын №1023 тоот захирамж дээр заагдсан аж ахуй нэгжүүд нь QR кодоо авч чадаагүй байгууллагууд маш их байна. QR код нь гараагүй учраас цагдаа нар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа аж ахуй нэгжүүд нь ямар зохицуулалттай хөдөлгөөнд оролцох нь ойлгомжгүй, иргэдэд бухамдалд төрүүлэх асуудлууд хаа сайгүй гарч байгаад УОК, НОК болон Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр та энэ асуудлуудаа цэгцлэхгүй бол иргэдийн гомдол тасрахгүй нь...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин