Тусгай зөвшөөрөл, тендерийн "ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛ"-тэй Авто замчдын холбооны ерөнхийлөгч
Тойрогт нь
/
2021-12-29

Тэрбишийн Бямбаа. “Замын битум”  компанийн үүсгэн байгуулагч. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх хатуу хучилттай авто замын 20 тэрбумын тендерийг авчээ.  Мөн тэрбээр “Монголын авто замчдын холбоо” гэх төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байгаа нэгэн. “Замын битум” ХХК Зам тээврийн яамнаас зарласан энэ мэт өндөр дүнтэй олон тендерт шалгарчээ...  

 

“Монголын Авто замчдын холбоо” төрийн бус байгууллагыг шууд төрийн байгууллагаас санхүүждэг ойлгож болно. Тухайлбал 2010 оноос хойш “Мэргэжилтний мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалт” зохион байгуулах эрхийг шилжүүлж хөтөлбөр боловсруулах, хяналт тавих зэргээр хамтран ажиллаж ирсэн. 2015 оны 10-р сарын 16-нд Зам тээврийн сайд, Монголын авто замчдын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж хамран ажилласан. 2019 онд Авто замын салбарын 90 жилийн ойг хамтран зохион байгуулсан зэргээс үзэж болох нь.

Өөрөөр хэлбэл 2010-2020 он хүртэл 10 жилийн хугацаанд Зам тээврийн сайдуудтай гар барьж төсвийн мөнгөөр зарим ажлаа хийж гүйцэтгүүлсэн байж болох юм. Монголын авто замчдын холбооны бас нэг мөнгө олох арга нь “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” олгох нэрийдлээр шинэ тутам замын компаниудаас татаас явдаг явдал.

 

Ер нь “Авто замчдын холбоо”-ны удирдах зөвлөлд олон жил болсон туршлагатай нэр хүндтэй замын компанийн ахмадууд суудаг бөгөөд тэд шинэ компаниудыг дээш “гаргах дургүй” гэх яриа ч мэр сэр гарч байв. Тусгай зөвшөөрөл МАЗХ-нд хянагдаж, шийдвэр энд гарч байгаа. Хууль хяналтынхан байнга шалгаж байгаа нь Авто замын салбарынханд итгэхгүй болсны нэг илрэл. Тийм учраас энэ ажлаа шударгаар сайн хийх хэрэгтэй. Би, ажил хийе гээд ирж байгаа тодорхой шалгуур хангасан бүх хүмүүст тусгай зөвшөөрлийг өгөх нь зүйтэй гэж Салбар яамны удирдлагууд нь мэдэгддэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.23.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.