Т.Мөнхсайхан сайд жинхэнэ мэргэжилтнүүдээ "жийж" НАЙЗ НӨХДӨӨ ажилд авсан нь ҮНЭН ҮҮ....
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-12-30

Саяхан Эрүүл мэндийн сайд баахан халаа сэлгээ хийж “пижигнүүлэв”. Сайд энэ үйлдлээ “Эрүүл мэндийн яамны бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар баталсан. Энэ тал дээр эрүүл мэндийн салбар хэрхэн урагшилж хөгжих асуудал яригдсан юм. Ер нь Эрүүл мэндийн салбарт том шинэчлэлийн ажил хийгдэж буй. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн салбарын хэмжээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдаж байна. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор шинээр байгуулагдаж буй агентлаг болон өргөжин тэлж байгаа газартаа бид дадлага туршлага өндөртэй, чадварлаг хүмүүсээ томилж, үйл ажиллагааг нь түргэн хугацаанд жигдрүүлэх нь чухал. Энэ бол ажлаа зөв зохион байгуулахын тулд ажилчдаа шилжүүлэн ажиллуулах л асуудал. Түүнээс ямар нэг байдлаар хүмүүсээ ажлаас нь халсан зүйл огтхон ч байхгүй” хэмээн мэдэгдэж байв.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалын гарын үсэг бүхий тушаалаар нийт 20 гаруй хүнийг халсан. Харин тэдний оронд шинээр 15 хүнийг томилсон. Тэдний дунд одоогийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы ангийн хүүхэд, өмнөх ажиллаж байсан газрынх нь хүмүүс, гэр бүлийн найзууд нь, дэд сайд Ш.Анхмаа болон Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нарын ойрын хүмүүс гээд ТАНИЛ ТАЛ, НАЙЗ НӨХӨД нь багтсан байна.

Тодруулбал: ЭМЯ-нд ашиг сонирхлын бүлэглэл, удирдлагуудын ах дүү, танил тал, найз нарын шинээр байршсан албан тушаал, нэр, холбоосын жагсаалт:

  1. Ерөнхий эрүүл ахуйч, А. Бүзмаа 71 настай. Т.Мөнхсайхан сайдын найзын ээж,
  2. Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, Б.Цолмон. Улсын 2 дугаар төв эмнэлгийн даргаар саяхан томилогдсон Энхболдын эхнэр, Т.Мөнхсайхан сайдтай нэг анги,
  3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Д.Ганцэцэг, МХЕГ-ын дарга Гантулгын нууц амраг, Т.Мөнхсайхан сайдын эхнэртэй нэг анги,
  4. Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбулган, Сайд Т.Мөнхсайханы зөвлөх (сайдын магистрын болон докторын ажлын удирдагч, тезисийг нь бичиж өгч байгаа) оруулсан,
  5. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Энхцолмон, ЭХЭМҮТ-ийн эмч байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,
  6. Яамны харьяа байгууллагын төсвийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Батчимэг, ГССҮТ-д ажиллаж байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,
  7. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Э.Золжаргал, ГССҮТ-д хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр, гэр бүлийн найз,
  8. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Батдорж, Э.Золжаргалын нэг ангийн найз,
  9. Аудитын хэлтсийн дарга, Мөнхцэцэг, ГССҮТ-ийн хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр,
  10. Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Наранбаатар Буриад Омбол ХХК-ний захирлын хүү,
  11. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Сүхдарь, Дэд сайд Ш.Анхмаагийн дүү,
  12. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Амаржаргал, Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга Санжаадоржийн дүү,
  13. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, Жаргал, Хилийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан
  14. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Уламжлалтын хэлтсийн мэргэжилтэн, Жавзандулам, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын дүү
  15. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал нь өөрийн туслах, жолооч зэрэг хүмүүсийг албан тушаалаа ашиглан төрийн албан хаагчийн шаардлага хангаагүй хүмүүсийг төрийн жинхэнэ албан хаагч болгон дэвшүүлсэн байна. Эрүүл мэндийн яаманд ийм хүмүүс томилогдон ажиллахаар ирж байгаа төрийн яамны үйл ажиллагааг дампууруулах, Монгол төрийн нэр хүндийг унагах үйлдэл болж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.87.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.