МХЕГ-ын дарга асан Н.Цагаанхүү 100 гаруй сая төгрөгөөр "МАСК" худалдан авч, ХОГ ДЭЭР ХАЯСАН уу
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-05

Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг зочроож өнөөдрийг хүртэл дэгдсээр байна. Монгол улс ч энэхүү цар тахалд өртөөд буй. 2020 оны 01 дүгээр сараас эхэлсэн аюулт өвчинтэй Монгол улс тулгараад бүтэн жилийн нүүр үзэж байна. Энэ хооронд бид амжилттай хамгаалж, урьдчилан сэргийлж байгаа. Ялангуяа хяналт шалгалт, хууль, эрүүл мэндийн байгууллагынхан тэргүүн эгнээнд ажиллаж байгаад талархал илэрхийлэх нь зүйтэй. Сайны хажуугаар сааар зүйл ч бас байна. Тухайлбал 2016-2020 онд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Цагаанхүү гарын үсэг зурж 100 сая төгрөгөөр МАСК худалдан авах гэрээн ТӨРИЙН ТАМГА дарсан гэрээ, баримт нь тус газрын "ШИЛЭН ДАНСАНД" бичигджээ.

Ингэхдээ 2020 оны 03 дугаар сарын 17-нд вирусийн халдвараас хамгаалах зорилгоор N95 маскийг нэг ширхийг 8500 төгрөгөөр тооцож нийт 10000 мянган ширхэгийг 85 сая төгрөгөөр “ЛАВА БАУ” ХХК-наас худалдан авчээ. Яг энэ сарын энэ өдрөө “МӨНХӨТ ТРЕЙД” ХХК-тай 24 сая төгрөгийн гэрээ байгуулж нэг удаагийн маскийг 20 мянган ширхэгийг нэг тус бүрийг нь 1200 төгрөгөөр тооцож гэрээ хийжээ.

Төрийн байгууллага тэр дундаа мэргэжлийн хяналтын байгууллага ажилчдаа хамгаалж маскаар хангах нь зүйн хэрэг. Үүнийг буруутгах газаргүй. Гэвч нэг өдрийн дотор 109 САЯ төгрөгийн гэрээ хийж МАСК худалдан авах шаардлага байв уу... 2020 оны гуравдугаар сард Монгол улсад Коронавирусийн халдварын анхны тохиолдол гадаадаас зөөвөлөгдөн орж ирсэн. Иргэд маскны эрэлд хатаж, нэг ширхэг макс 500 -800 төгрөг болж үнэд орсон. Тэр үед яагаад 500 төгрөгөөр авах маскийг 1200 төгрөгөөр худалдан авсан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ.

Үүнээс хоёр сарын дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 13-нд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү мөн л гарын үсэг зурж “Монгол-Фарм” ХХК-тай 14 сая төгрөгийн гэрээ хийж, 10 сая төгрөгөөр 500 ширхэг комбинзон, N95 маскийг нэг ширхэгийг нь 4000 төгрөгөөр тооцож 1000 ширхэгийг худалдан авах гэрээ байгуулж, тамга даржээ.

Ингээд нийтдээ зөвхөн маск худалдан авахад 113 сая төгрөг зарцуулжээ. Мөн N95 маркийн маскийг 8500 төгрөгөөр тооцож худалдан авч байснаа сүүлд 4000 төгрөгөөр бодож мөнгө шилжүүлжээ. Үнийн дүнд нь 4500 төгрөг гарч байна. Ерөнхийд нь дүгнэхэд МХЕГ-ын удирдлагууд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа 100 гаруй сая төгрөгөөр МАСК АВЧ түүнийгээ хог дээр хаясан гэсэн үг. Дээрх маск худалдан авах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө, УОК-т цугларсан ХАНДИВ ЗЭРГЭЭС гаргуулсан байна.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.200.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.