Монгол улсын Засгийн газрын гурван тулгуурт хөгжлийн бодлогын 9 дэх зорилтын хүрээнд “Утаагүй Улаанбаатар-2020” төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу 2019 оны 5-р сараас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын хүрээнд Эрдэнэс таван толгой компанийг түшиглэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Таван толгой түлш ХХК-ийг 2018 оны 05 дугаар сарын 10- ны өдөр байгуулсан билээ. Тус компани өнөөдөр Улаанбаатар хотод баруун болон зүүн гэсэн хоёр салбарт үйлдвэртэйгээр гэр хорооллын 220 мянган айл өрхийн түлшийг бэлтгэж байгаа билээ. Тус компани бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдийг “Эрдэнэс таван толгой” болон “Энержи ресурс” компаниас сайжруулсан түлшний гол түүхий эд болон авдаг.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд нэг шуудай сайжруулсан түлшийг 3600 төгрөгөөр худалдаалж байсныг Засгийн газраас Коронавирусийн хүнд нөхцөлд иргэдэд 970 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Тэгвэл сүүлийн үед тус компанийн шуудайны нөөц дууссан хэмээн мэдээлэл гараад байгаа юм.
Тус компани сайжруулсан шахмал түлшний гялгар шуудайгаа БНХАУ-с худалдан авдаг байна. Түүнчлэн Гэр хорооллын айл өрхийн пийшин, янданг засах, хоол хүнсний бараа материал худалдан авах зэрэгт ТЭРБУМ ТЭРБУМААР нь тендер зарлажээ. Гэтэл сайжруулсан сайн түлшний уут ЖИЖИГЭРСЭЭР л байгаа нь ямар учиртай юм бэ... М.Ганбаатар даргаа...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин