Эрчим хүчний зохицуулах үйлчилгээний төлбөрт сар бүр 23 сая төгрөг зарцуулагддаг
Тойрогт нь
/
2021-01-11

Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчийг зохицуулж чадаж байна уу? 

“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0.4-35 кВ-ын хүчдлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг аж. Харин цахилгааны тарифыг хэрхэн тогтоох аргачлалыг боловсруулж, үнэ тогтоож тарифыг хянах үүргийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцаж ажилладаг.

2012 оноос  Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн байгуулсан. Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үндсэн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох  юм.

Эрчим хүчний зохицуулах хороо нь цалин хөлс, урсгал зардлаас гадна зохицуулалтын үйлчилгээний хөлс авдаг талаар та мэдэх үү?

Тодруулбал “зохицуулалтын үйлчилгээний хөлс” гэх утгатай  23.230.116 мөнгөн дүн бүхий гүйлгээ УБЦТС-ний  431005870  тоот данснаас  Санхүүгийн зохицуулах хороонд сар бүр бодогдож ордог.

Хавсралт1: Есдүгээр сарын гүйлгээний баримт 

Хавсралт2: Аравдугаар сарын гүйлгээний баримт

Хавсралт3: Арваннэгдүгээр сарын баримт

Энэхүү гүйлгээг жилдээ тооцон үзбэл нийт 278.760.000 төгрөгийг  зохицуулах үйлчилгээний төлбөрт олгож байна.   Энэ нь чамлахааргүй их хэмжээний мөнгөн дүн, иргэдийн халааснаас гарч буй татварын мөнгө ямар ч хэмжээгээр зарцуулсан бай үр ашигтайгаар иргэдийн асуудлыг шийдэхэд зарцуулагдаж байх ёстой болохоос асуудал  дагуулах ёсгүй юм. Эрчим хүчний зохицуулах хороо зохицуулах үйлчилгээний хөлсөө авсан атлаа зохицуулах үйлчилгээгээ үзүүлж чадаж байна уу, улсын төсвөөс олгогдож буй 280 сая төгрөг үр дүнгээ өгч байна уу гэдэгт иргэн та дүгнэлт хийнэ биз.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.107.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.