Хөл хорионы үед өндөр төсөвтэй “Үдийн Хоол”-ны тендер зарлах нь ямар учиртай вэ? САЙДАА
Тойрогт нь
/
2021-01-13

ЮНЕСКО-гийн мэдээлсэнээр “Covid-19” цар тахлын улмаас боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаа анги, танхимд явагдах боломжгүй болж дэлхийн улс орнуудын олон сургууль хаагдсан. Цар тахлын тархалтын оргил үед дэлхийн нийт суралцагчдын 91.3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусад ямар  нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрсэн гэсэн.  Монгол Улсад 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос энэ хичээлийн жил дуустал боловсролын байгууллагууд өөрсдийн нөөц боломжид суурилан цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан.

Франц улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр халдварын 70 тохиолдол бүртгэгдсэн тул найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Хятад, Израиль, Дани, Япон, Норвеги, Тайвань улсууд сургуулиа өндөр төвшинд зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. Монгол Улс бусад улс орон шиг сургалтын үйл ажиллагааг цар тахлын аюулд өртүүлэхгүйгээр зохион байгуулж чадах болов уу гэсэн асуудал гарч ирж байна. Өнгөрөгч онд цахим сургалтаар боловсрол олгож байсан бол он гараад 2021 оны нэгдүгээр сараас эхлэн танхимаар хичээллэнэ гэх албан бус мэдээлэл ард иргэдийн дунд өрнөөд байгаа. ЕБС, цэцэрлэг танхимаар хичээллэх нь одоогоор тодорхой биш байдалд байгаа.

Байдал ийм бүрхэг байхад сургууль, цэцэрлэгийн “ҮДИЙН ХООЛ” хөтөлбөрийн тендер аль хэдийнээ зарлагдаад эхэлжээ.  Хэрвээ сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэж эхэлбэл боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, бусад орнуудын хэрэгжүүлж буй зарчим, шаардлагыг судалж, тодорхой шийдэл гаргах хэрэгцээ үүсч байгааг мэргэжлийн болон бодлогын хүрээнд анхаарч ажиллах нь чухал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.180.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.