Барилгын норм стандартад бид хэрхэн анхаардаг вэ? Барилгын норм стандартыг боловсруулах, хангах, хэрэгжүүлэх чиглэлд баримтлагддаг санхүүгийн шийдэл болох нормчлолын сангийн тухай
Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог билээ. Харин Барилга хот байгуулалтын яамны харьяа барилгын хөгжлийн төв нь барилга, нийтийн аж ахуй, сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Саяхнаас "Барилгын хөгжлийн төв"-ийн дэргэд "Нормчлолын сан" шинээр байгуулагдаж, шинэ норм дүрмийг боловсруулахад зориулан барилга байгууламжаас шимтгэл авдаг журамтай. 2016 онд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар Барилгын хөгжлийн төвийн дэргэд нормчлолын санг байгуулагдсанаар тухайн жил шинээр ашиглалтад орсон барилга байгууламжийн баригдсан өртгийн 88 хувиас нь 0.18 хувийг шимтгэл болгон авж тухайн сан бүрддэг.
Хавсралт1: Барилгын тухай хууль 2016 оны шинэчилсэн найруулга
2020 онд Нормчлолын санд гурван тэрбум /3.000.000.000/ төгрөг төвлөрсөн байна. Жишээлбэл Хурд групп- 27.442.502 төгрөг, Дотоод хэргийн их сургууль- 28.678.442 төгрөг, ХСҮТ-22.413.492 төгрөг, Монос-16.672.000 төгрөг, Жигүүр гранд- 17.239.429 төгрөг... гэх мэтчилэн олон олон компани, хувь хүн нормчлолын сангийн шимтгэлд хуульд заасны дагуу төлсөн байна. Тухайн мөнгөний тодорхой хэсгийг шинэ норм дүрмийг боловсруулахад зохицуулсан талаар Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа хэлсэн юм. Тэгэхээр улсын төсвөөс гадна барилгын стандартыг мөрдүүлэх, шинэ норм дүрмийг боловсруулахад зориулан барилгын компаниуд, байгууллагууд тухайн шимтгэлийг төлснөөр барилгын стандартын асуудалд өөрсдийн хувь нэмрийг оруулдаг болсон байна. Цэвэр нормчлолд зарцуулагдах санхүүжилт улсын төсвөөс гадна жилд гурван тэрбум төгрөг шинэ барилга байгууламжаас орж ирж буй нь хангалттай барилгын стандарт мөрдөгдөж болохуйц хэмжээнд санхүүжилт байгаа гэдгийг харуулж байна.
Хавсралт2: Компаниудын нормчлолын сангийн шимтгэл төлсөн баримтын жишээ
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин