Т.Мөнх-Алдар: Энэ жил манай сургууль улсаас 39 сая төгрөг л авсан
Тойрогт нь
/
2021-01-13
Төлбөр өндөр хувийн хэвшлийн сургуулийн ард хувьсах зардалын бизнес чимээгүй өрнөсөөр л.

Түүнд хариуцлага тооцох мэргэжлийн байгууллага, хуулийн заалт алга. Тодруулбал олны танил эрхэмүүдийн сонгодог сургуулийн нэг болох “Оюуны оньс” ЕБС-ийн 2020 оны хувьсах зардалын тайланг хүргэж байна. Энэ жилийн хувьд цар тахалаас үүдэн сургууль, цэцэрлэг цахим хэлбэрээр хичээллэсэн. Энэ үеэр үйл ажиллагаа нь зогссон хэдий ч төрөөс  39979800 төгрөгний хувьсах зардал авсан байна. Дээр дурьдсан “Оюуны оньс” сургуулийн захирал Т.Мөнх-Алдараас тодруулахад “Улсаас хоол ундны мөнгө хассан. Бага хэмжээний мөнгө авсан” хэмээн тайлбар өглөө. “Оюуны оньс” ЕБС-ийн жилийн төлбөр ойролцоогоор 3.000.000 төгрөг байдаг. Мөн нэмээд нэг хүүхдийн хоолны мөнгө сард 52000 төгрөг авдаг. Энэ мэтчилэн өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуулиудад онцгой нөхцөл харгалзалгүй хувьсах зардалыг олгосоор буй нь боловсролын шудрага тогтолцоо мөн үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.