ШШЕГ "Монбаг" ХХК-аас 389.300.000 төгрөгөөр автомашин худалдан авчээ
Тойрогт нь
/
2021-01-14

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2020 орны 12 сарын 17-ны өдөр "Монбаг" ХХК-аас Тоёота Ланд Крузер 200 маркийн нэг автомашиныг 179.500.000 төгрөг, Лексус 570 маркийн нэг автомашиныг 179.800.00 төгрөг, нийт 389.300.000 /Гурван зуун жаран есөн сая гурван зуун мянга/ төгрөгийн автомашин худалдан авчээ. Уг машиныг байгууллагын хэрэгцээнд туулах чадвар сайтай суудлын автомашин нийлүүлэх нэрийдлээр авто машин худалдан авчээ. Сайд, дарга нар жилийн, жилд солигдож улсын төсвөөр ийнхүү өндөр өртөгтэй автомашин худалдаж авах нь хэвийн үзэгдэл болоод байна. Бусад улс оронтой харьцуулбал  төрийн байгууллагад ажиллаж байгаа сайд, дарга нар байгууллага болон хувийн хэрэгцээндээ арвич гамтай, илүү зардал гаргахгүйгээр төсвөө хувиарладаг бол Монгол Улсын хувьд хэн ч гарсан бүх зүйлсээ өөрчилдгөө болох нь хэрэгтэй юм. Дэлхий дахин короновиурстэй тэмцэж байгаа энэ хэцүү цаг үед эдийн засаг хаа сайгүй хямралтай байгаа хэн бүхэн мэдэж байгаа. Тиймээс улсын төсвийг зөв зүйлд зарцуулж, сайд дарга нарын хэрээс хэтэрсэн тансаглалыг зогсоох нь зөв юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.252.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.