Д.Мөнхбаатар: Цэвдэг сэтгэлтэй Л.Цэдэвсүрэн сайдыг огцруулахын төлөө тууштай тэмцэнэ
Тойрогт нь
/
2021-01-16

Монголын багш нарын үйлдвэрчний холбоо 2020.01.13-ны өдөр БШУЯ-нд албан бичиг хүргүүлсэн. Тухайн албан бичгийн хариуг 48 цагийн дотор хүлээж авах ёстой байсан. Өнөөдөр /2020.01.15/ Холбооны удирдлагууд албан бичгийн хариу авсан.

Төрийн нарийн бичгийн дарга Батбаатар гэх хүнтэй уулзаж албан бичгээ хүлээн авчээ.

Монголын багш нарын үйлдвэрчний холбооны дарга Д.Мөнхбаатар: Уулзсан сэтгэгдэл бол Боловсролын яам үнэхээр болохоо больсон юм байна, шимэгч хорхойнууд үүрлэсэн байна. Боловсролын яаманд энэ салбарыг мэддэг, сэтгэлээсээ ажиллах удирдлага алга. Сайд нь хуульч мэргэжилтэй, сайдын туслахаас сайд хүртэл ажиллаж байгаа хүн. Энэ хүнийг албан тушаал ахих болгон Боловсролын систем ухрах юм байна. Түүх нь ийн нотолж байгаа нь харагдаж байна. Ижил эрхтэй үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хуулийн төслийн багт оруулахаас татгалзаж байна. Цаашлаад багш нарын цалин урамшууллыг танаж байгааг хэвээр үлдээх юм байна. Энд тэд нар өөрсдөө идэх гээд байгаа юм байна, мөлгөр бөөрөнхий цаг нөхцөөж аргалах гэсэн байр суурьнаас бидэнд  хандаж байна. Ямар ч байсан гудамжны чиг хандлага гаргаж болохгүй гэж байна. Бид гудманд тэмцэж болохгүй юм байна. Яаманд ороод үгээ хэлж болохгүй юм байна.

Салбараараа доромжлуулах ёстой юм байна. Өчнөөн олон мянгаараа цалин, урамшууллаа хасуулаад чимээгүй байж байх ёстой юм байна.

Ийм байж таарахгүй. Багш нартаа хандаж хэлэхэд Боловсролын яам хуульчдын, улс-төрчдийн гарт орсон юм байна. Хүн гэсэн сэтгэлтэй, баг ш нараа гэсэн сэтгэлтэй, нэг ч удирдлага байхгүй юм байна, цаашлаад ч гэсэн байхгүй юм байна. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ирэх даваа гарагаас Ерөнхий сайдад БШУЯ-ны сайд  Л.Цэдэвсүрэн гэх хүнийг огцруулах шаардлагыг тавиад явна. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа халаасыг сэгсрэх талд байхгүй ямагт цалин хөлсийг нэмүүлэхийн төлөө ажиллана. Үүнийхээ нэг илрэл болж ЦЭВДЭГ сэтгэлтэй Цэдэвсүрэн сайдыг огцруулахын төлөө тууштай ажиллана.

Бид багш нарыг хэзээ ч буруу зүйлд турхираагүй, бид эрх ашгаа хамгаалж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн хуулийн эрхтэй ардчилсан улс хэзээ  ч энэ мэтийн нөхдүүдэд  үг хэл үзэл бодлоо боолгож болохгүй. Өнөөдөр бид чимээгүй байвал маргааш бүгдээрээ энэ салбараас хөөгдөх юм байна.

Энэ шийдвэр хөл хорионы үед үйлчлэх юм уу? Хөл хорионы үеийг далимдуулж гаргачхаад  цаашдаа энэ шийдвэрийг үргэлжлээд явах уу?

Ер нь хөл хориог далимдуулж гаргасан. Үр дүн, ур чадвар нэмэгдэл гээд байгаа зүйлийг яам, сайд өөрийнхөө багцад авснаар өөрсдөө эд мөнгөний эрх мэдэл, давуу байдал бий болгож байна. Энэ нөлөөллөөр боловсролын салбарыг атгаж базах гэж байна...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.