БАРИМТ: Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх цар тахлын үед 44 саяар БУЙДАН худалдан авчээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-16

Монгол Улс 1979 онд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагад /ДОӨБ/ гишүүнээр элсэн орсноор манай улс оюуны өмчийн асуудлаар ДОӨБ болон дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэж эхэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгон өөрчилсөн бөгөөд Улсын Их Хурлын 2018 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 31 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж тус тус байгуулсан бол 2018 оны 06 дугаар сарын 21-ны ХЗДХСайдын А/123 тушаалаар Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа, стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр бүтцийг батлах тухай тушаалын дагуу одоо үйл ажиллагаагаа явуулж байна. 

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан  “Оюуны өмчийн тухай “ хууль 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд үүнийгээ дагаад оюуны өмчийн багц хуулиудад нэмэлт өөрчлөлт орохоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Оюун өмчийн газар бол монголчуудын оюун санааны бүтээлийг хадгалах, хамгаалах, өмчлөх эрхийг зохицуулах, оюуны өмчийн тухай хууулийг хэрэгжүүлэх зорилготой агенлаг юм.

Тэгвэл энэ газрын удирдлагууд хөл хорионы үед, тодруулбал бүх нийтийн бэлэн байдлын үед улсын төсвийн 44 сая төгрөгөөр худалдан авчээ... Ингэхдээ 2020 оны 12 сарын 25 буюу БҮХ НИЙТИЙН ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД “ХАШХАН” ХХК-тай гэрээ хийж буйдан тавилга худалдан авч ажлын өрөөгөө тохижуулжээ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.