Ашигт малтмалын Х.Хэрлэн хамаатныхаа хүүхдийн сургалтын төлбөрийн “ТӨРӨӨС ГАРГУУЛСАН” уу...
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-19

Монгол улс дотооддоо уул уурхайн мэргэжилтэн бэлтгэчих хэмжээний боловсролын тогтолцоо хөгжөөд удаж байгаа. Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх арвин туршлагатай багш нар, нэр төртэй геологчид олон бий. МУИС, ШУТИС зэрэг дээд боловсрол олгох боломжтой олон сургууль байсаар байтал заавал гадаадад мэргэжилтэн бэлтгэх ямар шаардлага байгаа юм бэ Х.Хэрлэн даргаа. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн 2020 оны 11 сард Ленорд Давид Женкинс овогтой Чингис-Женкинстэй гэрээ байгуулж сургалтын төлбөрийг нь дөрвөн жилээр дааж Канад улсын Мемориал их сургуульд “Геологи” чиглэлээр баклаврын зэрэгтэй суралцуулах гэрээг үзэглэж баталгаажуулж тамга даржээ.

Эндээс дарга сайд нар яагаад Монгол эх орныхоо боловсролд итгэхгүй байна уу, аль эсвэл мөнгө нь илүүдсэн учраас үрж ядаад байна уу... гэх мэт олон асуулт гарч ирнэ. Хүний хаашаа явах, хаана сурах нь  хүний эрхийн асуудал мөн. Гэхдээ яагаад Монгол Улсын Шинжлэх ухааны их сургуульд сурч болдоггүй юм бол гэсэн асуулт гарч ирнэ.

Уул уурхайн яамнаас дээрх хүүхдийн сургалтын төлбөр болох 7 сая 389 мянган төгрөгийг 2020 оны 12 сарын 23-нд шилжүүлжээ. Уг хүүхдийн сургалтын төлбөрийг Уул уурхайн яамнаас гаргахад Н.Болормаа гэх эмэгтэй БАТЛАН ДААГЧААР ажилласан байна. Н.Болормаа нь Уул уурхайн яаманд, эсвэл АМГТГ-т танилтай, нөлөөтэй Х.Хэрлэн даргатай ямар нэг холбоо хамааралтай учраас батлан даалтыг саадгүй гаргуулсан байх нь гэсэн хардлага байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.222.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.