Баримт: Ковидын үед ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД зориулан 12 саяын ВИДЕО ХИЧЭЭЛ хийлгэсэн ч ҮР ДҮНД хүрсэнгүй
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-20

Коронавирусийн цар тахлын халдвар буураагүй байгаатай холбогдуулан гадны улс орнуудаас болон Монгол улс дотроо төрөхөөр эмнэлгийн байгууллагуудад хандаж буй жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар 2020 оны 04 сард Эрүүл мэндийн сайд А/222 дугаартай “ТҮР ЖУРАМ” баталсан байдаг. Энэ журмын дагуу ажиглалтад болон тусгаарлалтад байгаа жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх 10-15 минутын  видео хичээлийг явуулахаар болсон. Уг хичээлээр Коронавирусийн халдвартай болон сэжигтэй жирэмсэн эмэгтэйд хэрхэн эмнэлгийн тусламж үзүүлэх аргыг хүргэсэн. Энэхүү видео хичээлийн нийт зардал 12 сая төрөг бөгөөд түүнийг Эрүүл мэндйин яамны захиалгаар НҮБ-ийн Хүүхдийн сангаас санхүүжүүлсэн байна. Гэвч үр дүнгүй болжээ.

Эцэст нь Коронавирусийн халдвартай гэж оношлогдсон нялх биетэй, төрөөд удаагүй байгаа эмэгтэйг, нярай хүүхдийн хамт “ӨРГӨӨ” амаржих газраас ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ “ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ” гаргасан нь дээрх видео хичээл ҮР ДҮНД хүрээгүй, зорилтод бүлэгтээ очоогүй, төслийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан хэрэг болжээ....  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.92.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.