ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн МИАТ-ийн онгоцоор ТАМХИ зөөлгөж, түүнийгэээ НУУН ДАРАГДУУЛСАН уу...
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-01-29

Манай сайт ИНЕГ-ын Шилэн дансны мэдээлэлд дурдагдсан баримтыг түшиглэн 100 сая төгрөгөөр “00 цаас, салфетка” худалдан авсан зэрэг мэдээллүүдийг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаа ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан агилаж, онцгой албан татвар ноогдуулах бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, түүнийгээ нуун дарагдуулсан байж болзошгүй нэгэн асуудлыг хөндөж байна.

Тодруулбал 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20:00 цагт Токио-УБ чиглэлийн Ом-502 нислэг /Ковидын тусгай үүргийн нислэг/ явсан МИАТ компанийн Boieng-767 хөлгийн экипаж нь Япон улсын “Нарита” олон улсын нисэх буудлаас гурван хайрцаг Caster тамхи буюу  онцгой албан татвар ногдуулах бараа /150 блок -1500 пачек/-г хил, гааль, хорио цээрийн хяналтгүйгээр зөөвөрлөн оруулж ирсэн тухай зөрчил байна. Түүнийг онгоцны үйлчлэгч “Т” болон МИАТ-ын цэвэрлэгээ, үйлчилгээний ээлжийн ахлах ажилтан “О” бусад ажилтны хамт ХОГТОЙ хамт авч гарах гэж байгаад А-3 дугаар постоор нэвтрүүлэхдэээ “баригдсан” байна. Уг постонд тухайн өдөр ажиллаж байсан хүн нь харуул хамгаалалтын ажилтан "Б". Гэвч уг барааг онгоцоор авч ирсэн хүн нь МИАТ-ын онгоцны үйлчлэгч "Т", нууц авч гарч ирсэн хүн нь МИАТ-ын цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан "О".  ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн “тамхи” хэмээн нэвтрүүлэхийг завдсан хүн нь МИАТ-ын ачигч "Р".  Нисэхийн гаалийн мэргэжилтнүүд уг зөрчлийг илрүүлсэн гэдэг гадгаш мэдээлэл задралгүй тэгэсгээд намжсан байдаг нь сонирхолтой. Уг асуудлаар МИАТ-ын болон Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын тухайн өдөр жижүүрт гарсан албан хаагчдаас асууж, хяналтын камерыг нь шүүвэл гарч ирэх боломжтой юм.

Монгол Улсад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар “бүх төрлийн согтууруулах ундаа”, “бүх төрлийн тамхи”, “автобензин, дизелийн түлш”, “суудлын автомашин” зэрэгт ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДУУЛДАГ.

Онцгой албан татварын тухай хуулийн 8.1. заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ гэж заажээ. Гэвч ИНЕГ-ын дарга нь өөрийн татдаг тамхиа татвараас нууж, эрх мэдлээ урвуулан ашиглаж МИАТ-ын онгоцоор тээвэрлэсэн байж болзошгүй юм.

Уг асуудал нэг хэсэг эрчимтэй шуугиж байсан ч тэгэсгээд намжсан. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн төрсөн ах нь МХЕГ-т Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн даргаар ажилладаг. Хил гаалиар зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн гэх уг асуудлыг МХЕГ-ын хэлтсийн дарга нөлөөлж ах нь “эвтэйхэн зохицуулж” шуугианыг намдаасан байж болзошгүй хэмээн хардаж байна.

Сануулахад Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх  12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орж байсан. Тодруулбал Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авах юм. 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/ 9 сарын 12-нд Токио-Улаанбаатар  чиглэлийн нислэгийг үйлдэж байсан. Хууль зөрчсөн дээрх үйлдэлтэй цаг хугацааны хувьд  нийцэж байгаа юм. 

Л.Халтар сайдаа энэ мэт хууль зөрчдөг дарга нартаа анхаарал хандуулаачээ... Чоно борооноор гэгчээр Ковидын үеийн онцгой нөхцөл, тусгай нөхцлүүдийг өөрт ашигтайгаар эргүүлсэн нь ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ дээ. ИНЕГ-ын энэ даварсан даргад ДАРУУЛГА хэрэгтэй байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.