БАРИМТ: Эрүүл мэндийн яам 500 саяар ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ худалдан авах тендер зарлажээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-16

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болж он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэв. Ингэхдээ  шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх, Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх, Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов

Гэвч Засгийн газрын тэргүүний дээрх үг, тогтоол Эрүүл мэндийн яамныханд үг биш бололтой. Коронавирусийн халдвар өдөрт 100 –гаар нэмэгдэж байхад тус яамныхан 1-р багц: Комьпютер, хэрэгслийг 274 сая 206 мянга   Цахилгаан хэрэгслийн 39 сая 5440 мянга,    Оффисын тавилга 184 сая 950 мянган төгрөг нийт 498 сая 700 мянган төгрөгөөр худалдан авалт хийнэ гэжээ.

Энэ хүрээнд 254 ширхэг компюьтер, 160 ширхэг цахилгаан хэрэгсэл, 351 ширхэг офиссын тавилга зэргийг багцаар нь худалдан авах аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.125.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.