Нүхтийн аманд авто ослын улмаас гурван настай хүүхэд амиа алджээ
Тойрогт нь
/
2021-04-24

Энэ сарын буюу 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл ирсэн бол 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирсон байна.  Тодруулбал дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн зургадугаар хороо Нүхтийн задгайд "Mercedes Benz" маркын автомашины жолооч  гурван настай хүүхдийг мөргөж, амийг нь хохироосон хэрэг гарчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 144, Орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.69.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.