Ц.Амарсанаа ДАРГА өөрийн унадаг LAND 200-гаа ЗАСУУЛАХЫН тулд татвар төлчдийн мөнгөнөөс 28 сая төгрөг ТӨСӨВЛӨЖЭЭ
Тойрогт нь
/
2021-05-18

Монгол Улсын Засгийн газар  2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Коронавирусийн халдвартай тэмцэж төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ  43-р тогтоолыг батлаж гаргасан. Уг тогтооылн  1.2 т зааснаар шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасан байна.  

Засгийн газрын дээрх тогтоолыг төрийн болон төрийн өмчийн оролцоот бүх төсвийн байгууллага дагаж мөрдөх ёстой. Засгийн газрын тогтоолыг биелүүлээгүй хүнд хатуу хариуцлага тооцох тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг биш удаа анхааруулсан. Тэгвэл багаар бодоход барилгын яамны дайтай эрх мэдлийг хэрэгжүүлэгч  “Барилгын хөгжлийн төв”-ийн удирдлагад энэ тогтоол үйлчлэхгүй байна.  Учир нь “Барилгын хөгжлийн төв”-д  Ланд крузор 200 маркийн сэлбэг худалдан авах  28,180,400 төсөвтэй тендер зарлажээ.

“Барилгын хөгжлийн төв”-д Ланд крузор 200 маркийн автомашин хоёр ширхэг байдаг бөгөөд нэг нь томилолтод ашиглах, нөгөө нь удиргдлагуудын машин байдаг юм. Харин машиныхаа сэлбэгийг тендерт тусгаагүй эвдэрсэн зүйл нь мэдэгдэхгүй учир бүтүүлэг байна. Машины засварт зарцуул гэж иргэд татвар төлдөггүй байх. Ерөнхий сайд аа!! Татвар төлөгчдийн мөнгөөр машинаа засуулдаг даварсан дарга нартаа ХАРИУЦЛАГА тооцоочээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.