БАРИМТ: Засгийн газрын тогтоолыг ЗӨРЧИЖ 120 сая төгрөгөөр ӨМД, ЦАМЦ худалдан авчээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-06-04

Монгол Улсын Засгийн газраас төсвийг хэмнэх үүргийг бүх шатны төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газруудад үүрэг болгосон. Засгийн газрын энэ шийдвэр харин Гадаадын иргэн харьяатын газарт хэрэгжихгүй байна. Учир нь 2021 оны 02 сард гаргасан Засгийн газрын тогтоолын эсрэг ажиллаж Татвар төлөгчдийн мөнгөнөөс 120 орчим сая төгрөгийг ХУВЦАС авахад зарцуулжээ. Тус байгууллагын шилэн дансны мэдээлэлд ийн дурджээ. Улмаар “БАТ ЗҮҮ” ХХК-ний данс руу мөнгөн дүнг шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.124.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.