Монголын залуучууд сандалтай тайван жагсаалд нэгдэж, улмаар хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалынханд цочроо өгч ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙГ хязаарлах хуулийн алхамыг эхлүүллээ. Эх орноо, ирээдүйгээ өөрчлөх гэсэн хэтийн том зорилготой уг тайван жагсаалын галыг өрдөж, өөрөө үлгэрлэн түүчээлсэн энгийн нэгэн залуу О.Отгонтөгстэй бид уулзаж цөөн хором ярилцлаа
За та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу, хаана ямар ажил хийдэг, ямар сургууль төгссөн бэ?
За сайн байцгаана уу? Намайг О.Отгонтөгс гэдэг. Эрсдэлийн шинжээчээр ажилладаг. Маркетингийн бакалавр, нягтлан бодох бүртгэлийн бакалавр, одоо эрх зүйн мэргэжлээр бакалавр төгсөж байгаа. Эчнээ ангийн оюутан. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байснаар минь хүмүүс сайн таних байх. Одоо бол хувиараа бизнес эрхэлдэг. Ийм жирийн нэгэн МОНГОЛ ЗАЛУУ байна.
Хоёр жилийн өмнө буюу яг коронагийн дэгдэлтийн үед ганцаараа эсэргүүцэл илэрхийлж байсан бол өнөөдөр илүү олуулаа болж, залуучуудыг нэгтгэж чадлаа шүү дээ. Зорилгодоо хүрэв үү?
Хоёр жилийн өмнө улс бүтэн сар хорьсон. Сар хорих явцад банкны зээлийн хүүг банкны эзэдтэй уулзчихсан гэдэг байхгүй юу..? Гэхдээ би бас энэ нийгэмд хүний дор орохгүй амьдрахыг хичээж байгаа жирийн л нэгэн залуу. Ажлынхаа хажуугаар энд тэндээс зээл авна. Амьдралаа өөд татах гээд машин тэрэг янз бүрээр нааш цааш нь хөдөлгөнө. Сардаа дөрвөн сая төгрөгийн зээл төлөхөөр болчихсон байсан яг тэр хорионы үед! Тэгсэн чинь улс 300 мянган төгрөг өгөөд гэрт хорьчихож байгаа юм. Тэгээд би 3,7 сая төгрөгийн өрөнд орчихож байгаа юм.Та нар бухимдах уу, би бол бухимдсан. Бухимдлаа сошилоор илэрхийлсэн. Гарч БАНК, ЗЭЭЛ, ХҮҮ гэж лоозонгоо бариад хамгийн эхний суултаа Натурын гүүрэн дээр хийсэн. Түүнээс эхлээд баривчлагдсан. Тэрнээс хойш нөгөө улстөр гэдгийг сонирхоод надад хууль ингэж үйлчилж байгаа юм чинь эд нарт, миний амьдралыг хохироогоод байгаа хүмүүст хууль яаж үйлчилдэг юм бэ гэдгийг уншиж, судлаж эхэлсэн. Процесс нь яаж явагддаг юм байна гэдгийг мэдэж эхэлсэн. За тэгээд эд нарт хууль байдаггүй юм байна, эд нарын хууль нь масс ажны хууль юм байна. Илж, таалдаг юм байна. Бид нарт шууд хэрэгждэг юм байна гэдгийг мэдэж аваад энэ бол үнэхээр шударга бус зүйл. Ийм байж манай нийгэм шударга гэж ярих хэрэггүй гээд эндээс эхлэн дуугарсан.
Сандалтай, тайван суултаас л ер нь бүх зүйл эхэллээ. Залуучууд үнэхээр нэгдэж, нийлж чаддаг гэдгийг харлаа. Харамсалтай нь Залуусын нэг органик нэгдлийг ХУУЛИЙНХАН зохион байгуулалттай бослого шиг харагдуулаад эхлэв шүү дээ?
Хоёр өдөр сандалтай суулт зарласан. Бүүр тэвчихгүйн эрхэнд. Гурав дахь өдөр чимээгүй байж байгаад буу шийдэм гарч ирдэг юм. Дөрөв дэх, тав дахийн тэр жагсаал бол миний гэлтгүй зүгээр залуусын ОРГАНИК жагсаал байсан. Бүгдээрээ гарч ирсэн. Тэрийг намайг эзэн нь болгох гэсэн хуулийн байгууллагын хүмүүс байсан. Яагаад гэвэл тэнд үймээн самуун дэгдвэл, эрсдэл гарвал үүрүүлэх эзэнтэй болгох гээд байсан. Түүнээс бий айсан. Ардаа эзэнтэй хүмүүс л айдаггүй байх. Би бол айсан. Дөрөв дэх, тав дахийн жагсаал жинхэнэ та бидний, залуусын жагсаал байсан. Үр дүн нь гарна, үүнд бол итгэлтэй байна.
Цагдаагийн байгууллагууллагаас элдэв муу зүйл болвол таныг эзэн, ҮЙМЭЭНД УРУУ ТАТАГЧ нь шүү гэж тулгасан гэлээ. Үнэхээр тэгсэн үү?
Яагаад заавал над руу эзэн тохоод байна вэ гэдэг аягүй олон оньсого шиг асуулт байгаа..? цагдаагаас холбогдохдоо “чи уриалж турхирсан” гэдэг үгийг байнга хэрэглэсэн. Янз бүрийн эрсдэлд ороод хэн нэгэн хохирвол хариуцлагыг чи хүлээнэ шүү гэж ЗАНАЛХИЙЛЭЛ явуулж байгаа юм шиг надад санагдаж байсан. Хоёр өдөр битүү айдастай, зүрх амаар гарчих шахсан. Орой бүрэнхий болоод Ерөнхий сайд гарч ирэх үед би залуусыг аль болох тайван байлгах гэж хичээсэн. Тэгэхэд тэнд маш олноороо согтуу хүн орж ирсэн.
Залуучууд төв талбайд бөөгнөрч, орлилдоод, бас төрийн ордонг гороолоод л. Үймээн дэгдэж болохоор л нөхцөл байдал харагдсан шүү?
Хамгийн мэдлэг боловсролтой, тайван суулт хийсэн залуус яг гол нь тойроод суучихсан байсан. Элдэв янзын хөдөлгөөн байхгүй. Элдэв янзын турхиралт байхгүй. Урдуур архи шаглаж байсан. Би бүх зүйлийг өөрийн нүдээр харсан.
Би яг тав дахь өдөр, Ерөнхий сайдыг мэдэгдэл хийдэг өдөр өөрийн биеэр байсан хүний хувьд согтуу хүмүүс маш их байсан. Ялангуяа харуй бүрий болох цагт 20, 30- аараа орж ирсэн. Яагаад..? Ямар учраас вэ..? Би тэр болгоны өмнө тэнд байсан залуутай нийлээд бүгдийнх нь өмнө очоод бараг өвдөг сөгдөх шахам гуйгаад “Залуусаа та нар ирээдүйдээ нэмэр болмоор байна уу? Гай болмоор байна уу... нэг нэгнийгээ буруу, үймээн самуунд битгий турхираач ээ” үймээн самуун болбол бидний ингэж нийлсэн юм чинь үр дүнгээ өгөхгүй, хэн нэгний тоглоом болоод дуусна. Тийм учраас та бүгд минь ухаантай байгаач ээ” гэдэг зүйлийг хоолойгоо сөөтөл хэлсэн. Үнэхээр согтуу хүмүүс зөндөө байсан. Их тэнгэр лүү дахиад явсан байна лээ. Хоёр дахь өдрийн орой. Ёстой тэвчээр зааж үймээн самуун дэгдээгээгүй юм билээ. Тэрэнд бол баярлаад байгаа юм. Тэр бүхнийг харахаар БУРХАН ҮНЭХЭЭР МИНИЙ ТАЛД байсан юм шиг байгаа юм. Эзэнтэй болгож туг тахичих гээд байгаа шүү дээ, тэгэхээр ХУЛГАЙЧУУДЫН ТАЛД тэр бурхан нь байсангүй л гэж бодоод байгаа юм. /инээв/
Таны эхлүүсэн сандалтай жагсаал хэдхэн өдрийн дотор залуучуудын зүрхний галыг асаан, итгэл найдварыг төрүүлж, өөрчлөлт шинэчлэлд уриалж, улмаар УИХ, Засгийн газрын түвшинд анхаарлын цэгт хүргэлээ.Энэ том үр дүн шүү?
Одоо тэр олны танил хүмүүстэй, хүмүүсгүй дуу хоолой минь хүрдэг болчихлоо. Энэ бол эхлэл байхгүй юу! Хууль нь одоо маш олон концевцийн дагуу орно. Өнөөдөр /өчигдөр/ бүлгийн хурлаар орж байна гэж байна. Бүлгийн хурлаар орсны дараа Хууль зүйн байнгын хороо гээд дэс дараатай явсаар УИХ-аар орж хэлэлцэнэ. Одоо тэр дундаас үзэж байвал тэр гишүүдийг олзолж ав. Хэн нь ард түмний талд байж кноп дарах нь вэ, хэн нь ард түмний эсрэг байж, хулгайч уудаа хамгаалах нь вэ!! Энэ маш том агуулга шүү! Залуучууд ч гэсэн тэрийг үзэх хэрэгтэй. Ямар концевцийн дагуу их хурал яаж явдаг юм. Parliament.mn рүү ороод харах хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороонд ямар ямар хүмүүс байдаг юм. Ухаалаг утас ашигладаг бол Lеgalinfo.mn рүү ороод тэр хуулийг нь унш. Мэддэг болсон цагт ярьж чаддаг байхгүй юу!! Тэгээд ороод яг хэн нь дэмжээд байна, хэн нь түдгэлзүүлээд байна тэр хүн дахиж улстөрд байх эрхгүй хүн. Тэрийг бүүр насан туршдаа санаж явах хэрэгтэй!!!
Мэдээж хууль тогтоох байгууллага ажлаа хийхээр боллоо. Гэхдээ батлан гаргах, өөрчлөх хуульд залуучууд хяналт тавьж, шахалт үзүүлэхгүй бол нүд хуурсан юм хийчих вий гэсэн болгоомжлол бас байна?
Нүглийн нүдийг гурилаар хуурвал яах вэ гэдэг айдас байгаа. Тиймдээ ч одоо ч бас шахаад байгаа. Сошил, өөрийнхөө нөлөөлж болох бүх зүйлээр. Гэхдээ сайнаар батлагдлаа гэхэд нэг ийм сөрөг тал ажиглагдаад байгаа. Тэр Л.Оюун-Эрдэнийн Засаг аягүй их хүчийг өгч байна гээд!! Тэгвэл шүүх засаглалаа нээлттэй болгоод өгчих гэж дараа нь тэмцэнэ. Яаж гэхээр Та нар Юнивишнээр шууд түгжрэлийг хардаг. Шууд хаана хаана түгжирч байна гар утсан дээрээ түгжрэлийг хардаг. Өө тэнд улаан байна, тэнд түгжирч байна гээд. Тэгвэл шүүх хурлыг гар утсаараа хардаг, зурагтаар шууд нэг сувгаараа хардаг баймаар байна. Яагаад гэвэл тэр шүүх нь тэр хүнийг зөв шүүж байна уу, буруу шүүж байна уу, үнэхээр хүнд хохирол учруулсан хүнийг илээд, массажлаад байна уу, эсвэл бага ял өгөх ёстойд нь өнөөдөр ял өгөөд байна уу, лобби явагдаад байна уу гэдгийг ард түмэн өөрсдийнхөө нүдээр хараад хууль нь чанга байвал энэ гурвын чинь итгэлцэл арай өөр болоод нөгөө шударга ёс гэдэг үгний чинь Ш үсэгний суурь нь манай нийгэмд тавигдаж эхэлнэ. Энэ 22.1 бол зүгээр л миний бодсон зүйлийн эхлэл шүү!! Бүгдээрээ оролцдог байя! Би биш, бид болсон хоёр өдөр л УИХ-аар орлоо. Би хоёр жил яваад орсонгүй. Үүний л ялгаа байхгүй юу!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин