-Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилт тавьсан. Энэ чиглэлээр танай хэлтэс ямар дорвитой ажил хийж байна вэ?
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлсэн. Иймд мэдээллийн технологийн хэлтэс нь төрийн бодлого, шийдвэр, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаа явагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2021 онд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэйгээ хамтран программ хангамж, системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх кодын шинэчлэлийн ажлыг хийж эхний байдлаар архив албан хэрэг хөтлөлт болон ажилтантай холбоотой системүүдийг нэгтгэж Digital.erdenetmc.mn веб хуудас болон гар утасны программ хангамж болох Digital EMC программ хангамжуудыг боловсруулаад байна. Цаашид тоон гарын үсгийн тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхтэй холбоотой баримт бичгийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс тоон гарын үсгийг программ хангамж дээр холбох ажил хийгдэж байна.
-Бүтцийн нэгжүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна?
-Үйлдвэрийн газрын “Мэдээллийн технологийн журам”, “Мэдээллийн технологийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсаны дагуу үйлдвэрийн газарт нэн шаардлагатай мэдээллийн систем, бүтцийн нэгжүүдийн ажлыг хөнгөвчилсөн программ хангамжуудыг боловсруулах төлөвлөгөө гарган батлуулан ажиллаж байна. Мөн бүтцийн нэгжүүдэд шаардлагатай мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийн техникийн тодорхойлолтыг хянах, үйлдвэрийн газарт шаардлагатай компьютер, хэвлэх, хувилах төхөөрөмж, сүлжээ, дэд бүтцийн төхөөрөмжүүдийг төлөвлөх зэрэг ажил хийгдэж байна.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан үйлдвэрийн газрын хэмжээнд томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Уг төслүүдтэй холбоотой танай хэлтсийн зүгээс ямар ажлууд хийж байна вэ?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын зүгээс энэ оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотой Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийг шинэчлэх ажил, Өөрөө нунтаглах хэсгийн 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн төсөл, Ил уурхайн Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд чиглэл хариуцсан бүтцийн нэгжүүдтэй төслийг амжилттай нэвтрүүлэх, дэвшилтэт техник, технологиудыг түргэн шуурхай амжилттай нутагшуулах, төслийн хүчин чадлаар нь ажиллуулахад технологийн процессын хяналт удирдлагын автоматжуулалт, мэдээллийн технологийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн чиглэл өгч ажиллаж байна.
-Компьютер, бусад дагалдах хэрэгсэл авах ажлын тендер зарлагдсан уу?
-Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор цар тахалтай холбогдуулан тавилга, компьютерын дагалдах хэрэгсэл авахыг зогсоосон. Энэ жилийн захиалга хийгдсэн. Тусгай зориулалтын компьютер, серверийн чиглэлийн хангалтын тендер зарлагдсан. Одоо хэрэглээний болон зөөврийн компьютер авах ажил хийгдэж байна. Намар гэхэд шинэ компьютер, дагалдах хэрэгслүүдээ авчихна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин