Т.Баярхүү: Бүх хүний өрийг ЗАСГИЙН ГАЗРААС ТЭГЛЭЖ, 0 хувьтай ЗЭЭЛ ОЛГОЁ. Бүгд нэг гараанаас л эхлэх ёстой!!
Эдийн засгийн ухааны доткор Т.Баярхүүтэй ярилцлаа.
Та одоогоор ямар ажил алба эрхэлж байна вэ. МАН-ын гишүүн байгаа юу?
Ер нь бол яг тийм төрийн болон засгийн ч юм уу хашиж байгаа алба байхгүй. Их олон жил би ТББ ажиллуулаад судалгааны ажил хийгээд. Тэгээд ерөнхийдөө бол ард түмнээ соён гэгээрүүлэх, мөнгө санхүүгийн тогтолцооны талаар соён гэгээрүүлэх ажлыг хийгээд л нэг мэдсэн арван хэдэн жил болчихсон. Тэр ажлаа л үргэлжлүүлэн хийгээд явж байна даа. Хоёр нам нийлсэн. Хоёр нам нийлэхэд миний хувьд нэгдсэн нийлсэн МАН-ын гишүүн болсон үндсэн шалтгаан бол МАХН дээр гишүүн болоод 4 жил ажилласан шинэ үндсэн хуулийн төлөө. Тэрийг МАН-ынхан нийлэхдээ хэрэгжүүлье. Хамтарч тэрийгээ хэрэгжүүлье гэсэн учраас би мөн одоо МАН-ын гишүүн болчхоод тэр үндсэн хуулийн шинэчлэлтийг хийхийн төлөө л явж байна.
Таныг эдийн засгийн ухааны доткор Т.Баярхүү гэдгээр чинь Монголчууд сайн танина. Манай өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
Заавал тийм янз янзын шалтгаан ярихгүйгээр их энгийн дүгнэлт хийе . Жишээ нь. Монголд нэр нүүрээ барчихсан хүмүүс зөндөө байна. Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХСАЙХАН, Б.БААБАР мэтийн 90 оноос хойш худлаа ардчилал гээд Монголыг мөнгөний эздийн колоничлол болгож хувиргасан. Эд бол оюун санааны алуурчид. Эдийн засгийн алуурчид. Тэгэхээр тэр хүмүүс аль талд нь байна гээд харахаар яг тэр хүмүүсийн эсрэг байр суурьтай байхад л Монголчууд хожих байхгүй юу. Угаасаа гучин жил Монголыг алаад сурчихсан хүмүүс. Хэнийг өмөөрч байна? Хэнийх нь талд байна. Яг тэрнийх нь эсрэг талд нь Монголын ард түмэн байх ёстой байхгүй юу. Их энгийн логикоор.
За таныхаар бол улс орны эдийн засгийг эдгээр хүмүүс “алчихсан”” юм байж. Өнөөгийн эрх баригчдын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа зөв явж байгаа болов уу?
Би өөрөө эрх баригч намын гишүүн болчихсон хэдий ч энэ Засгийн газрын шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээ улс орныг өөрчилж чадахгүй гэдгийг шууд хэлэх нь зөв. Өнөөдрийн хийж байгаа арга хэмжээ 2012-2016 онд Б.Золжаргал Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа Н.Алтанхуягийн Засгийн газартай хамтарч хийсэн “тогтворжуулах” хөтөлбөртэй яг адилхан! Монголбанкны Б.Золжаргал болон тухайн үеийн Н.Алтанхуягийн Засгийн газрын хамтарч хийсэн том гэмт хэрэг байгаа. Тэр нь юу юм гэхээр бензин импортолдог компани 1450 дээр ч билүү доллар худалдаж авах боломжтой байдаг. Тэгсэн мөртлөө ердийн бусад хүмүүс нь 2200, 2300 доллар авна. Ингэж болохгүй байхгүй юу даа. Ийм маягаар тэр бензин импортолдог компаниуд нь доллар 1450-аар авчхаад тэгсэн мөртлөө бензинийхээ үнийг буулгахгүй нэмээд яваад байдаг. Ард түмэн 2200, 2300-гаар доллар худалдаж авдаг. Тэгээд дээр нь тэр бензинийх нь өндөр үнийг төлөөд явдаг гээд давхар давхар нэмэгдэж байгаа. Өөр бас нэг юм бий. Махны үйлдвэр ч юм уу бусад үйлдвэрүүдийг дэмжээд хүү багатай зээл өгчихье гэж байгаа юм. Хүүгийн зөрүүг нь Засгийн газар төлье гэдэг. Би чинь татвар төлөгч хүн. Чи ч татвар төлөгч хүн. Яахаараа хүү багатай зээл авсан хүний үлдсэн зөрүүг нь арилжааны луйварчин банкруу зөрж байгаа хүүний зөрүүг нь бид хоёр татварынхаа мөнгөөр юм уу төсвийнхөө мөнгөөр бид хоёр төлөх ёстой юм. Тэгээд энэ дээр миний нөгөө шүүмжлээд байдаг. Засах ёстой үндсэн юм бол зээлийн хүү бүгдэд нь адилхан байх ёстой.Манайхан нэг юм л ерөөсөө хэчнээн олон жил тайлбарлаад ч ойлгож өгөхгүй юм. Мөнгөний бодлого буюу төв банкийг засгийн мэдэлд аваад мөнгө хэвлэдэг эрхээ Ерөнхий сайд нь хариуцаагүй цагт ямар ч үнэ тогтворжуулах хөтөлбөр элдэв дээдийн марзан юм үр дүнд хүрэхгүй.
Яагаад...?
Яагаад гэхээр их энгийн тайлбарлая. Нэгдүгээрт, анхнаасаа бид нар өрөнд оруулдаг өндөр хүүтэй зээлийн тогтолцоо руу оруулчихсан. Эхний зээлээ төлөхийн тулд дараагийн зээлээ авж явсаар байгаад нөгөө урд хойд хормойгоо нөхсөөр байгаад эдийн засаг маань мөнгө санхүүгийн тогтолцооны хувьд бол бүр дотооддоо дөч гаруй их наяд төгрөгийн өртэй гадааддаа 35, 36 тэрбум долларын өртэй болчихсон.
Одоо тэгвэл энэ их өрнөөс Монголчууд яаж гарах вэ, арга чарга байна уу?
Арга байгаа. Миний тэр “Өргүй Монгол” хөтөлбөр дээр сүүлийн олон жил тайлбарлаад байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Өрөнд орчихсон байж байгаа хуулийн этгээдүүд болон иргэдээ гурав ангилах ёстой юм. Ямар ч орлогогүй мөртлөө өрөнд орчихсон хүмүүс байгаад байна. Орон сууцны зээл авчихсан. Орон сууц чинь бизнес биш байхгүй юу. Тэр орон сууцны, тэтгэврийн зээл энэ тэр гээд өөрийнхөө мөнгийг төр засагт хадгалуулчхаад буцааж тэтгэвэр авах гэсэн банкнаас хүүтэй зальдуулж байгаа тэтгэврийн зээлтэй хүмүүс цалингийн зээлтэй хүмүүс орон сууцны зээлтэй хүмүүсийн бүтэн өрийг нь тэглээд 0%-ийн хүүтэй зээл болгож нэг цэвэрлэх ёстой байхгүй юу. Эхний алхам нь.
Хоёр дугаарт. Бага хэмжээний орлоготой, гэхдээ дөнгөж өрхийн ахуйн амьдралаа авч явдаг хүмүүсийн хувьд бол тэр тэглэх биш. Зээлийн хүүг нь тэглээд зээлүүдийг нь дахиад тодорхой хэмжээгээр сунгах.
Гуравдугаарт, Бизнес хийдэг орлоготой бизнесийн хүмүүст чиглэх. Тэд нарт хүүгийн ачааллаас нь хөнгөвчлөөд жилийн гурван хувиас хэтрэхгүй хүүтэй зээлийн тогтолцоонд нь бүгдийг нь шилжүүлж өгөх. Ийм гурван янзаар өршөөхийг нь өршөөгөөд чөлөөлөхийг нь чөлөөлөөд хөнгөвчлөхийг нь хөнгөвчилж байж дараа нв нөгөө эдийн засгийн арван их наядын хөтөлбөр гэж нэрлээд байгаа эдийн засгийн аль аль салбаруудад нь ямархуу хэмжээний санхүүжилтийг өгөх нь зөв.
Жишээ нь. Бизнес хийх чадвар, олон хүнийг ажлын байртай байлгах чадвараар нь үнийн дүн нь том байх ёстой болохоос биш хүү бол бүгд адилхан байх ёстой байхгүй юу. Тэтгэврийн хөгшин ч зээл авбал 3%-ийн хүүтэй зээл авах ёстой. Том олигарх компани ч 3%-тай авах ёстой байхгүй юу. Тэгээд одоо сая хар л даа. ЖДҮ-ийн зээл гээд л 3%-тай авчхаж гээд л бөөн юм болж байгаа биз дээ. Юу гэхээр улс төрчид нь өөрсдөө их хурлын гишүүн яагаад болдог юм гэхээр 3%-ийн хүүтэй ЖДҮ-ийн зээл авах гэж бараг улс төрч, их хурлын гишүүн болж байгаа байхгүй юу. Ийм марзан тогтолцооруу авааччихсан. Сэхээнд орчихсон хүн дээр тойроод хамаатан саднууд нь бүгд зогсчихсон учраас эмч нь худлаа эмчилж байгаа царайлаад л хавдар нь идээ гарч байгаа. Зөвхөн идээтэй хэсгийг нь, шүүрч байгаа идээг нь жаахан цэвэрлэсэн болохоос биш. Идээ юунаас үүсээд байгаа юм. Биеийн дархлаа муудчихсан юм уу? Эсвэл хутганы сорви ч юм уу гээд оношийг нь тогтоож бүтэн эмчлэхгүй байгаад байгаа байхгүй юу даа. Ийм маягаар гучин жил явчихсан шүү дээ.
Хөгжлийн банкны бүлэг хулгайчууд гэж та ярьдаг. Гэтэл тэднээс зөвхөн дөрвийнх нь бүрэн эрх хөндөгдөж байна шүү дээ?
Хөгжлийн Банк бол бүх улсад байдаг. Гадаад худалдаагаа зохицуулж, валютын нөөцийн менежмент хийдэг чухал институт. Анхны үйл ажиллагаа нь ч гэсэн аягүй зөв явж байсан. Их хурлын гишүүн яах гэж болдог юм гэхээр хүү багатай зээл авах эсвэл концесс тендер нэрээр төсвийн мөнгийг хүүгүй аваад хүүтэй зээлээ хаах гэж л гишүүн болдог байхгүй юу. Тэгээд нэг тийм юмруу яваад орчихсон гэсэн үг. Тэр чигээрээ улс төрчдийн зээл болж хувирсан шүү дээ ер нь бол. Эндээс бид нар нэг сургамж авах ёстой нь цаашдаа ерөөсөө энэ. Яг энчээ наад асуулттай чинь холбоотой дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх, халдашгүй байдлыг хороо хэлэлцэхээр орж ирж байна шүү дээ. Эндээс бид нар дүгнэлт авах ёстой байхгүй юу. Яагаад хүмүүс үхэн хатан УИХ-ын гишүүн болох гээд зүтгээд байдаг юм. Халдашгүй байдал гэдэг юм байгаад байгаа. Уг нь бол энэ чинь аягүй энгийн шүү дээ. УИХ-ын гишүүнд халдашгүй байдал гэж байх ёсгүй байхгүй юу даа. Яг одоо энэ халдашгүй байдал буюу immunity гэдэг ойлголт хэзээ үүсдэг юм гэхээр би Их Хурлын Гишүүн. Би Их Хурлын танхим дотор хууль хэлэлцлээ шүү дээ. Хууль хэлэлцэж байхдаа бол хүн гүн ухааны хувьд, концепцийн хувьд хэрэгжүүлэх арга барилын хувьд ёстой хүссэнээрээ хоорондоо хэрэлдэж уралдаж маргалдах ёстой байхгүй юу даа. Тухайн хууль нь төгс шүүгдэж гарахын тулд. Тэгэхээр их хурал хууль хэлэлцэх үед Их Хурлын танхим дотор хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй Халдашгүй байдал эдэлдэг болохоос биш. Бусад тохиолдолд жирийн иргэн шиг Гэмт хэрэг хийсэн бол шууд гэмт хэргийг нь тогтоогоод явах ёстой байхгүй юу даа. Тэгэхээр ерөөсөө одоо үүнийг сайн ойлгочих.
Энэ сонин ээдрээтэй байдлыг засаж залруулах арга бий юу, таны бодлоор?
Манайд энэ 1992 онд суулгаж өгсөн гажигтай үндсэн хуулийг засах гэхээр хүмүүс ерөөсөө ойлгодоггүй юм нь энэ 76 гишүүнтэй нэг танхимтай төсвийг хэлэлцчихдэг. Монгол банкийг хэлэлцчихдэг. Санхүүгийн зохицуулах хороог хэлэлцчихдэг буюу Мөнгө санхүү татварыг бүгдийг нь хэлэлцчихдэг. Дээр нь тэгээд хулгай зэлгий хийгээд хүн алчихсан байсан ч халдашгүй байдал гэж хэлээд дөрвөн жилдээ гишүүнээс түдгэлзүүлэхгүй өөр өөрсдийгөө аваад гарчихдаг. Энэ гажиг тогтолцоог өнөөдөр л задалж аваад Үндсэн хуулийн шинэчлэл хийх хэрэгтэй. Тэгээд гишүүдийн халдашгүй байдлыг нь арилгаж хаяж байж Сая энэ зөв болно. Сая хоёр нам нийлэхэд шинэ үндсэн хуулийг Манай МАХН-ын үндсэн хуулийн суурь зарчим нь Энэ байхгүй юу даа. Ингээд нийлсэн юм. Тэгээд саяны асуултад би хариулахад. Эд нар нэг нэгнийгээ хэзээ ч тавьж өгөхгүй байхгүй юу даа. Яагаад гэхээр өчигдөр дөрвөн гишүүн түдгэлзүүлчих юм бол Араас нь дараагийнх нь ороод ирэх байхгүй юу. Тэгэхээр нөгөө 76 чинь бүгдээрээ өөрсдөө ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдчихсон осолтой хүмүүс учраас. Эхний дөрвийнхөө эрхийг түдгэлзүүллээ. Дараагийнх нь орж ирээд дараагийнх нь өөрсдөө болно гэдгээ мэдээд байгаа учраас тавьж өгөхгүй, худлаа заваартуулсаар байгаад л дөрвөн жилээ дуусгадаг байхгүй юу. Дөрвөн жилээ. Эндээс бид нар ямар сургамж авах ёстой вэ гэхээр. Нэгдүгээрт Хөгжлийн банк байх ёстой. Хөгжлийн банк болон энэ Төрийн банк нэртэй ард түмний эрх ашгийн төлөө улсын эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой банкнуудыг улс төрчид нь өөрөө тонодог энэ бүтцийг л арилгах ёстой. Үүнийг нь арилгахын тулд яах юм гэхээр Их Хурлын Гишүүдийн халдашгүй байдлыг арилгаад л болоо.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин