Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлт захын ойр орчимд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэнтэй үйлдвэрүүд цогцос хадгалах бодис шахсан махыг бэлтгэн нийлүүлж буй талаар нэр бүхий хэвлэл мэдээллийн сувгаар хөндөж, улмаар Засгийн газрын түвшинд газар авч, улсын хэмжээний томоохон шалгалт хийхээр болчхоод байгаа. Энэ асуудлыг УИХ-ын түвшинд хэрхэн ач хэлэлцэх талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунаас тодрууллаа.
Эмээлт дэхь Хятад эзэнтэй компаниуд Монголчуудын үндэсний хоолны гол хэрэглээ болсон махыг зориулалтын бусаар хадгалж, улмаар хорт бодистой хольж зах зээлд худалдаалж байгаа ийм нөцхөл байдал үүссэн. Та бол энэ төрлийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга. Ямар бодолтой байна вэ?
Мах бол Монголчуудын стратегийн гол бүтээгдэхүүн төдийгүй гол хэрэглэгдэхүүн. Тийм учраас хамгийн цэвэр, найдвартай, эрүүл байх ёстой. Харамсалтай нь ийм байж чадахгүй химийн бодис илэрсэн гэдгийг мэргэжлийн байгууллага нь тогтоочихлоо. Монголчуудын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа ААН-дийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой гэж бодож байна.
Шийдвэр гаргагчид, эрх баригчид ингэж ярьдаг ч ачир дээрээ чаддаггүй шүү дээ!
Махыг дулааны аргаар боловсруулж БНХАУ-руу гаргадаг болсонтой холбоотойгоор сүүлийн таван жилд л Эмээлтэд Хятад эзэнтэй компаниуд бий болчихсон. Манайхаас ч бас тусгай зөвшөөрлийг нь замбараагүй олгочхож. Энд бас нэг хачирхалтай зүйл бий...
За.. Юу вэ?
Хятадын мэргэжлийн хяналтын байгууллагынхан Монгол улсад ирээд өөрийн улсын үйлдвэрүүдээ нээх зөвшөөрлийг олгодог явдал!
Бүх бүтэн тусгаар улсын хуулийг зөрчөөд үү!!! Усыг нь уувал ёсыг нь дага гэж үг бий биз дээ.?
Тийм. Харамсалтай нь ийм бодлого хэрэгждэг. Манай улс гадагш гаргах махаа чанартай боловсруулж, хилээр гарга нуу гэхээс Хятадын мэргэжлийн хяналтынхан манай улсад орж ирээд мах авна гэдэг утгагүй зүйл. Үүнийг таслан зогсоож, хориглох ёстой!! Манай мэргэжлийн хяналтын байгууллага ч бас өдөр тутмын хяналтын үйл ажиллагаагаа сайжруулж, хараа хяналтаа чангатгах ёстой. Хууль хэрэгжүүлэхгүй, зөрчөөд байвал хүч нэмэгдүүлж ч болно. Монголд байгаа бол Монголын хуулиар л ярих ёстой. Уг нь зөвхөн экспортод мах гаргах үйлдвэрүүдэд Хятадын мэргэжлийн хяналтынхан ирж шалгалт хийдэг байсан юм билээ. Харин сүүлийн хоёр жил Ковидоос шалтгаалан өнөөх экспорт нь зогсонгуут Хятад эзэнтэй үйлдвэрүүд дотоодод мах нийлүүлэх гэж оролдсон. Махны зах зээлийг ганц Хятад гэлтгүй бусад улсын ААН-үүд ч бий.
Мах бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах чухал хүнс шүү дээ?
Тэгэлгүй яахав. Хүнсний аюулгүй байдал бол Монголын Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Цаашдаа ер нь бид чанартай мах идэж байгаа эсэхэд ч эргэлзээ үүсэж болзошгүй нь!!!
Танай байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцээд ямар шийдвэр гаргах вэ?
Ерөнхийлөгчөөс ирүүлсэн чиглэлийн дагуу “Хүнсний хангамж-Хүнсний аюулгүй байдал” –тай холбоотой тогтоол гаргана. Түүнээс гадна бид үүнд онцгой анхаарч хууль эрх зүйн орчныг илүү сайжруулж, чангатгах зорилготой хууль өргөн барина. Одоо бол томоохон шалгалт орчихлоо. Байнгын хороогоор дээрх шалгалтын дүнг авч хэлэлцээд дараагийн шийдвэрийг гаргана. Цаашдаа бид зөвхөн монгол эзэнтэй үйлдвэр аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгож, олон жилийн туршлага, ард түмний дундах нэр хүндийг нь харж шалгаруулдаг байх, иргэдээс асуулга, тодруулгын үр дүнд зөвшөөрөл өгөх, иргэдийн хяналтыг сайжруулах зэрэгт анхаарна. Хятад болон гадаад эзэнтэй үйлдвэрүүдийг хаах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин