Б.ЛХАГВАСҮРЭН: 17 жилийн өмнө оргосон цэрэгт нэвт буудуулсан ШОКНООС ӨНӨӨГ ХҮРТЭЛ ГАРЧ ЧАДАХГҮЙ байна
Ярилцлага
/
2022-07-03
17 жилийн өмнө Хилийн Цэргийн 245-р ангийн оргосон цэргийн зэвсэгт халдлагын хохирогч болж, найз залуугаа нүдэн дээрээ алдаж өөрөө 80%-ийн хөдөлмөрийн чадвараа алдсан бүсгүй Б.Лхагвасүрэн бидэнд хандлаа. Тэрбээр эмчилгээний зардал болон хохирлоо барагдуулахаар шүүхэд гомдол гаргажээ. Түүний сард уудаг эмийн үнэ нь сая 800 мянган төгрөг боловч Дээд шүүхийн эцсийн шийдвэрээр 5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг тухайн цэргийн ангиар төлүүлэх шийдвэр гарчээ. Гэвч Хилийн Цэргийн 245-р ангийн удирдлагууд Дээд шүүхийн шийдвэрийг үл тоож, түүний хохирлыг барагдуулж чадахгүй гэжээ. Иймд Б.Лхагвасүрэн бүсгүй Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзахаар Улаанбаатар хотод ирсэн боловч түүнийг хүлээж авч уулзаагүй байна.

                                                                                                    

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.42.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.