М.ПҮРЭВЖАВ: Бичил сийлбэр хийхэд хамгийн гол нь сэтгэл зүй
Ярилцлага
/
2022-08-17

Анх Бичил сийдбэр хийх санаа хэрхэн төрж байсан бэ? Энэ сийлбэрийг хийхэд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?

За энэ сийлбэрүүд нь өөрийн хоббиг хөгжүүлэх, чадварын шалгахын тулд ийм жижиг сийлбэрүүдийг хийж эхэлсэн. Хамгийн жижиг сийлбэр нь 1.4 мм дээр сийлэгдсэн. Дээшээ тэгээд янз янз хийгдсэн байдаг. Хамгийн жижиг сийлбэр маань Монгол морио сийлсэн. Энэ сийлбэрээ хийхэд цаг хугацаа чухал биш хамгийн гол нь сэтгэл зүй гарын чичиргээ. Ер нь тэгээд сэтгэл зүй л хамгийн чухал байдаг юм даа. За би нэг шатар хийж сийлж байгаа үедээ хоёрхон шатар дээр үлдээд хийж чадахаа больж байсан. Тэгээд 2 долоо хоногийн дараа билүү 2 сарын дараа гаргаж ирээд сийлж дуусгасан. Тэгэхгүй бол за дууслаа гэж баярлаад хугалаад байдаг юм байна лээ. Тийм учраас энэ маань хугацаа шаарддаггүй ерөнхийдөө л сэтгэлзүйгээ бэлдэнэ дээрээс нь гарын чичиргээгээ тохируулна. Энийг удаан хийж болохгүй мэдээж нүдний булчин чангарч байгаа учраас элдэв согог гарч болзошгүй.

Та үзэгчиддээ бүтээлүүдээсээ танилцуулаач? Ямар түүхтэй бүтээлүүд байна?

Мэдээж тэмүүжин гэж ярихын тулд бид есүхэй баатар өүлэн ээжтэй танилцсаныг бодох хэрэгтэй. Тэгэнгүүт манай есүхэй баатар чинь танилцаагүй шууд булаасан хүн байхгүй юу? Одоо энэ аваад явж байгаа хэсэг. Энэ манай Чингис хаан маань мэндэлж байгаа хэсэг. Энэ цэгцэрийн шар тал ураг гуйхаар явж буй хэсэг.

Та энэ фестивальд өмнө нь  оролцож байсан уу? Одоо энэ наадамд ямар төрлөөр оролцож байна? Дорнод аймгийн бусад аймгаас ялгарах онцлог нь юу вэ?

За нүүдэлчин монгол фестивальдаа анх удаа оролцож байна. Ууг нь 2011 онд оролцох ёстой байсан ч оролцож чадаагүй. Тэгээд энэ наадамд бичил сийлбэр гэдгээрээ нутгаа төлөөлөн оролцож байна. За манай нутаг бол Дорнод аймаг дөрвөн ястны өлгий нутаг Халх, Барга, Үзэмчин, Буриад гэсэн дөрвөн нутгийн хүн. Тал нутаг хосолсон нутаг. Хойд талаараа хангай, урд талаараа тал хосолсон тал сайхан нутаг бий.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү? 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.148.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.