Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Үндсэн хуулийн цэц өөрөө маргаантай шийдвэр гаргачихсан. Одоо бид ЦЭЦИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ л үлдлээ” гэв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт эцсийнх болоод албажаад гарчихлаа. Та хуульч, судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
Яг шийдвэр гарвал яах вэ гэдгийг долоон сарын өмнө нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Цэцийн энэ шийдвэр олон маргаан дагуулна. Хууль зүйн талаас нь үзвэл тийм ч буруу биш. Хэт үгүйсгэж болохгүй ч, санал нийлэхгүй байж болно. Яг одоогийн нөхцөлд бол УИХ-ын дөрвөн гишүүн сайд байх нь тохиромжтой. Зөв шийдвэр.
Гэвч энэ шийдвэрийг нь цэц хүчингүй болгочихлоо шүү дээ?
Хувь улстөрчийн хувьд бол дэмжихгүй байгаа. Гэхдээ үүнийг одоо хүссэн хүсээгүй дагах л болно. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь ойлгомжтой бочлихлоо.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ЦЭЦ хянах эрхтэй эсэхийг УИХ-аар хэлэлцэж эцэслэх ёстой юу?
УИХ-ын удирдлагын зүгээс цэцийн тухай хуульд өөрчлөх ёстой гэсэн агуулгыг хэлсэн. Цэцийн тухай хуулийг өөрчилье гэхээр цэцийн гишүүд өөрсдөө бойкот хийгээд байдаг юм. 30 жил ийм хэлбэрээр явсан.
Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг шийдвэр гаргасан. Ирэх намрын чуулганаар хэлэлцэх боломжтой юу?
Боломжгүй зүйл биш. Гэхдээ иргэдээс асуух ёстой. Иргэд тэг, өөрчил гэвэл УИХ өөрчлөх нь ёстой. Гол нь иргэд дэмжихгүй байна. Эрх мэдлийн ертөнцөд хэт цөөн хүн ТӨРИЙН ЭРХЭНД ГАРЧ болдоггүй юм.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлье гэсэн байр суурийг зарим гишүүд гаргаад байгаа шүү дээ?
Манай улсын эрх мэдлийн хуваарилалт буруу байна гэдгийг 13 жилийн өмнө ярьж гишүүдийн тоог 99 болгоё гэж анх би ярьж байсан юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин