Н.Алтанхуяг: Иргэдийн амьдрал ЯДУУРЧ байхад Үндсэн хууль ярих нь чухал биш шүү дээ!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-08-26

УИХ-ын гишүүд Үндсэн хуулий цэцийн шийдвэрийг эрс эсэргүүцэж байр сууриа илэрхийлсээр байгаа. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юм. Тэрбээр “Цэц даварч, ард түмний засаглалд халдаж эхэллээ. Би бодохдоо ЦЭЦ захиалгаар л явчих шиг боллоо. Засгийн газрын гишүүдээ солих, халах эрх нь Ерөнхий сайдад бүрэн байгаа. Өмнөхөө бодвол харьцангуй бяртай болчихсон.  Давхар дээл, дан дээлийн асуудал бол одоо чухал биш. Үндсэн хууль ч чухал биш үр тариагаа хураах нь чухал. Засгийн газар яагаад сандал суудлын төлөө үхэн хатан яваад байна вэ. Ерөнхий сайд байх хэцүү. УИХ-ын гишүүд нь тэр сайдаа огцруул, энэ сайдаа хал гээд л бичиг оруулж ирдэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх засгуудаа бодвол зоригтой байна. Бяртай ч байна. МАН-ын хэдэн гишүүд л САЙД БОЛЧИХ ГЭЭД гүйгээд байгаа нь харамсалтай. Сайд сайн муудаа асуудал нь байдаг юм биш. Удирдан зохион байгуулах чадвартай, улстөрийн мэдрэмжтэй хүн л хийдэг ажил. Үндсэн хуулиар оролдох эрх хэнд байхгүй” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.