Б.Чойжилсүрэн: Энэ өвөл хүндэрнэ. Ямар ч байсан АРГАЛНА ДАА!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-08-31

Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай салбарт аюулгүй ажиллагаа, техникийн бэлэн байдал тэргүүн эгнээнд тавигдана. Маргаашаас намрын сар гарч, өвөл хаяанд ирлээ. Өвөлжилтийн бэлтгэлийг системийн хүрээнд бүрэн хангуулах ажлыг эхний зорилгоо болгоно. Хоёрдугаарт эрчим хүчний салбар хүндрэлтэй байдалд орсон. 2019 оноос эхэлсэн Ковидын хүндрэл ОХУ, Украины дайнаас шалтгаалаад дэлхий даяар үнийн өсөлт, инфляцын дарамтад орсон. Бүх төв банк бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогоо чангаруулснаас санхүүгийн зах зээл дээр эх үүсвэрийн дутагдлууд гарч байна. Хөгжиж байгаа орнуудын бонд үнэт цааснаас хөгжингүй орнуудын үнэт цаас руу шилжих процесс 2022 оны 7, 8 дугаар сард 60 орчим тэрбум ам.долларт шилжсэн хүнд нөхцөлд орж байна.

Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний өртөг 2019 онтой харьцуулахад 30-аас багагүй хувиар өссөн. Цахилгааны үнэ нь нэмэгдээгүй тул энэ салбар хүндрэлд орсон асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө бий" гэлээ. Харин дулааны болон усан цахилгаан станцын томоохон төслүүдийн тухайд Эгийн голын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх эх үүсвэр хүнд байна. Владивосток хотод есдүгээр сарын ОХУ-ын эдийн засгийн форум болно. Ерөнхий сайд оролцох урьдчилсан шийдвэр бий. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд орж, Эгийн голын цахилгаан станцыг нэг талд нь гаргана хэмээн тодотгов.

Түүнчлэн "Манай төвийн эрчим хүчний систем дулаан болон эрчим хүчний дутагдалд орж эхэлсэн. Эхний ээлжид ТЭЦ-3-ын өргөтгөлийг энэ ондоо багтаан эхлүүлнэ. Хүчин чадлыг нэмэгдүүлэх турбинүүдыг солино. Тавантолгойн цахилгаан станцын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Тендер нь хоёр удаа зарлагдаад хүчингүй болсон. Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэн, Дорнодын усан цахилгаан станцын өргөтгөл, БНСУ-ын санхүүжилттэй баруун аймгуудад хэрэгжүүлж буй дулааны эх үүсвэрүүдийн төслийг явуулах бодолтой байна. Энэ өвөл хүндэрч магадгүй. Ямар ч байсан АРГАЛНА даа" гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.