С.Бямбацогт: Хамгийн түрүүнд Замын-Үүдэд ГАЦААД БУЙ АЧАА ТЭЭВРИЙН асуудад анхаарна
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-08-31

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дарханы зам бол олон улсын чанартай авто зам. Олон жил гацаж байна. Хамгийн анхаарал татсан асуудал мөн. Яамны бодлого, шийдвэртэй нь танилцана. Аль болох хурдан шуурхай, энэ жилдээ багтаагаад нэг урсгалыг нь ашиглалтад оруулахаар ажиллана.Мөн боомт, төмөр замын хөгжлийн асуудлаар, Замын-Үүд дээр олон ачаа тээвэр, чингэлэг гацаж байгаад анхаарна. Яавал тээвэрлэлтийн өртөг зардал, цаг хугацааг буулгах вэ гэдэгт анхаарна.

Ажлаа хийж чадаж байгаа хүмүүстэйгэаэ хамтарч ажиллана. Ажлаа хийхгүй, хариуцлагаүй, цаг бүртгүүлээд цалин авдаг хүмүүс байвал хариуцлага ярина. Би УИХ-ын гишүүн болохооссөө өмнө бизнес хийдэг байсан. 2002 онд миний хамаарал бүхий "Алтайн зам" гэдэг компани хувььцаа худалдаж аваад авто замын салбарт зам гүүрийн барилга угсралтын ажилд оролцож байсан нь үнэн. Хамгийн сүүлд 2013 онд ажил хийсэн. Түүнээс хойш арав гаруй жилд нэг ч ажил хийгээгүй. Тэгэхээр зам тээврийн салбарт надад ашиг сонирхлын зөрчил байхгүй гээд ойлгочих" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.