Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Цаашид ойрын 2 жилийн хугацаанд хүнсээ 100 хувь дотоодоосоо бүрэн хангах зорилтыг төрийн оновчтой бодлого, бодит дэмжлэгтэйгээр тариаланчид, үйлдвэрлэгчидтэйгээ хамтран хэрэгжүүлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун онцоллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүрийн намар 9-р сард “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Тээвэр логистик, худалдаа, эдийн засаг, байгаль цаг уурын энэ хүнд хэцүү цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих, нөгөө талдаа нийслэлчүүдэд шинэ ургац, орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнийг нэг цэгээс хямд үнээр худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Үүнээс гадна шинэ ургацын хүнсний ногоог үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд шууд борлуулах 350 цэг, дэлгүүр ажиллуулж байна.
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний ногоочид, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзаж, эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо болон дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, газар тариалангийн тоног төхөөрөмжтэй танилцлаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин