З.ТӨМӨРТӨМӨӨ: Энэ жил аялахаар ирсэн гадны жуулчдын тоо урьд жилүүдээ бодвол илүү нэмэгдсэн
Ярилцлага
/
2022-09-28
Өнөөдөр “Дэлхий аялал жуулчлалын өдөр” тохиож байна. Иймд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын аялал жуулчлалын өнөөгийн байдал ямар байгаа талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.

-Энэ жил Нийслэл Улаанбаатар хотод хичнээн гадаад иргэд аялахаар ирсэн бэ? Нийслэлээс аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд ямар бодлого баримталж байна?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт цар тахлын улмаас аялал жуулчлалыг бүрэн зогсоосон байсан. Энэ жилийн хувьд аялахаар ирж байгаа гадны жуулчид урьд жилүүдээ бодвол илүү нэмэгдсэн. Учир нь Засгийн газрын зүгээс Солонгосын жуулчдыг визгүй зорчих эрхтэй болгосон. Улмаар Солонгос, Япон, Хятад зэрэг Азийн орнуудын олон жуулчид ирлээ. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс хотын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон зорилтот ажлуудыг хийж байна. Хамгийн гол нь аялагчид ирэхэд Улаанбаатар хотын ойр орчмын түүхэн дурсгалт газруудыг шинэчлэх, хотоор алхах тав тухтай нөхцлийг хангахаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу бид ажиллаж байна.

-Улаанбаатар хот аялагчдад хэр ээлтэй хот вэ?

-Нийслэлийн хувьд аялагчдад харьцангуй орох газар их бий. Иймээс аялагч нар янз янзын сэтгэгдэлтэй буцаж байна. Орчны хувьд Ээлтэй болгохын төлөө зорьж ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.