Б.Лхагважав: Манайх шиг 80.000 даргатай, коммунист системтэй улсад ТӨРИЙН ХҮНД СУРТАЛ АРИЛАХГҮЙ!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-11-13

Эдийн засагч, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа. Тэрбээр өнөөгийн баригчдын бодлого шийдвэрийг шүүмжиллээ. Тэрбээр сүүлийн үеийн Засгийн газар дотоодын нөөц бололцоогоо дайчилж, системээ ашиглаж чадахгүй дандаа гаднаас өр зээл авах бодлого баримталж ирсэн. Сүүлийн найман жил дарга нарын тоо 40 мянгаар нэмэгдэж, 220 мянган төрийн албан хаагчтай болсон. Нэг үгээр хэлбэл хувийн хэвшилд байгаа таван албан хаагч тус бүр нэг төрийн албан хаагчийг тэжээж байгаа. Одоо 80 мянган даргатай болсон. Ковидын дараах эдийн засаг хүндрэх нь тодорхой. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 4 их наядын БЭЛЭН МӨНГӨ ХЭВЛЭЭД тараачихсан учраас одоо хямрах нь ойлгомжтой. 

Сангийн сайд Б.Жавхлан гэдэг нөхөр Б.Золжаргалтайгаа хөтлөлцөөд шалгуулаад ШОРОН ЯВАХ ЁСТОЙ НӨХӨР ШҮҮ ДЭЭ! НӨАТ-ын талаар ямар ч ойлголт байхгүй. Ерөнхий сайдыгаа эдийн засгийн талаар ойлголтгүй болохоор тоглож байна гэх байр суурийг илэрхийллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.