С.Ганбаатар: НҮҮРСНИЙ ХУЛГАЙН хэргийг ШҮҮХ, ЦАГДАА ХУУЛИЙНХАН хав дарчихдаг гэсэн
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-12-04

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзаж тодрууллаа. Тэрбээр Боомтын сэргэлтийн түр хорооны гишүүн юм. Энэ үеэр "Би олон жил ОЮУТОЛГОЙН ТУХАЙ ЯРЬСАН. Буруудаагүй. Одоо нүүрсний хулгайтай тэмцэнэ. Түр хорооны хуралдаанд гаалийн байгууллагынхан бидэнд ноцтой мэдээлэл өгсөн. Юу вэ гэхээр "Хилээр ХУЛГАЙН НҮҮРС ГАРСАН НЬ ҮНЭН. Харин үүнийг ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН НУУН ДАРАГДУУЛДАГ" гэсэн мэдээлэл өгсөн. Энэ бол ХУЛГАЙГААСАА ч илүү сөрөг нөлөөтэй. Үнэхээр ичгэвтэр зүйл. Энэ хулгайчууд хууль шүүхийн байгууллагыг хүртэл ХУДАЛДААД АВЧИХСАН байна. Яг хичнээн тонн нүүрс хулгайгаар гарсан нь тодорхойгүй. Түр хорооны зүгээс МЭРГЭЖЛЭЭРЭЭ ОЛОН ЖИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН, ХАРААТ БУС, ШУДАРГА таван шинжээч томилсон. Ойрын үед шинжээчийн дүгнэлт гарах байх. Тэгэхээр нь ард түмэнд нэр устай нь зарлана. "Эрдэнэс Тавантолгой" бол МАН-ын өмч биш. Монголын ард түмний өмч шүү дээ. Эрх баригчид өөрсдөө ХУЛГАЙ ХИЙСЭН шүү гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.25.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.