Ц.Даваасүрэн: ЯДУУС АМЬ ЗОГООЖ буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-г хувьчилж болохгүй!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-12-25

 “Нүүрсний хулгай” гэх асуудал нийгэмд дэгдэж түүний улмаас залуучууд олноороо жагсаж хариуцлага тооцохыг шаардав. Энэ дагуу Засгийн газар хуулийн байгууллагад чиглэл өгч нэр бүхий 17 хүний нэрийг холбоотой байж болзошгүй гэж олон нийтэд мэдээлсэн. Тэдгээрийн долоо нь УИХ-ын гишүүд байгаа юм. Жагсагчдын зүгээс тэднийг бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуул гэж шаардав. Тэд ч хуулийн байгууллага дуудвал бүрэн эрхээсээ түдгэлзүүлээд шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа. Иргэд олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүд ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ёстой гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүд харин энэ эрхээсээ татгалзах дургүй байгаа бололтой. Бидэнэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

Төв талбайд залуучууд, төрийн ордонд гишүүд НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ тэмцээд эхэллээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

“Хөгжлийн банк”, “Эрдэнэс Тавантолгой” ХК –дад улстөрчдийн гар хөл их байгаа учраас хулгай нүүрлэчихсэн. Тэр нь илрээд, ард түмний уур бухимдлыг улам дүрэлзүүлчихлээ. Ийм зүйл цаашид хэрхэвч байж болохгүй.

Ийм төрлийн хулгайг таслан зогсоох ямар арга байна вэ?

Амархан ш дээ. Уул уурхайн сайн хөгжсөн, компанийн засаглал хөгжсөн улсуудын жишээг авах хэрэгтэй. Гүйцэтгэх захирлынх нь авдаг цалинг 100-200 мянган долларт хүргэчих. Хангалттай цалинтай хүн чинь ХУЛГАЙ ХИЙДЭГГҮЙ юм. Ердөө л энэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хувьчлах гэж байна гэх асуудлыг зарим гишүүд хөндөж эхэллээ. Үнэхээр ийм зүйл заалт, агуулгатай тогтоол шийдвэр гарч байгаа юм уу?

Уул уурхайн биржийн тухай хууль батлагдлагдлаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх тогтоол гарна. Уг тогтоолд “Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эргэлтэд оруулна гэсэн утгатай заалд бий. Нэг үгээр хэлбэл ард түмний өмчит байгаа компанийг ХУВЬЧИЛНА гэсэн үг. Ийм заалт байж болохгүй. Нөгөө нүүрсний хулгайгаасаа ч илүү хулгай хийх гэж байна. Хамгийн аюултай зүйл. Төр хувьчилж болно. Гэхдээ стратегийн том үйлдвэрээ хэзээ ч хувьчилж болохгүй. Манайхан нөгөө гуя дагаж хүзүү гэдэг шиг ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ДАЛИМДУУЛААД “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хувьчлах оролдлого явуулж болзошгүй нь! Хулгайчууд нь улам баяжиж ЯДУУС НЬ ОРЛОГОГҮЙ болно л гэсэн үг! Улс орныхоо хөгжлийг чирж яваа стратегийн том үйлдвэрийг хувьчилчихвал ЯДУУС нь юугаараа амь зогоох болж байна вэ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.213.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.