Нүүрсний хулгай гэгдэх асуудлын хүрээнд залуучуудын жагсаал 20 орчим хоног болж өнгөрөв. Энэ хүрээнд тэд Засгийн газарт хандан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол хөрөнгийг нь хураах, УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрхийг цуцлах зэрэг санал гаргасан. Бид залуусын шаардлагатай холбоотойгоор УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцлах нь зөв эсэх асуудлаар зарим гишүүдээс байр суурь авлаа. Эхний гишүүн Ц.Даваасүрэн байв.
УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцла гээд залуус шаардлага тавьж байна. Та дэмжих үү?
УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөгч. Миний өмнөөс төр төлөөлөөд өгөөч гээд ард түмэн сонгосон. Тийм ч учраас зарим зүйл дээр бүрэн эрхтэй, тэр нь халдашгүй байх ёстой. Энэ бол аль ч парламентад байдагдархлаа. Гэтэл манайд ард түмний төлөө бус хувийнхаа хулгай, муу муухайгаа хамгаалдаг дархлаа болгочихсонд л хамаг учир байгаа юм. Хэрэв ийм дархлаагүй байсан бол янз бүрийн байдлаар л хэлмэгдүүлчихнэ шүү дээ.
Гэтэл гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдчихсон гээд хуулийн байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гээд оруулаад ирэхээр авч үлдчихээд байна шүү дээ?
Хууль шүүхийн байгууллагаас нотолгоотой ороод ирвэл авч хоцрох нь буруу. Энэ бол ёс зүйгүй асуудал. Хуулиар бүх зүйлийг зохицуулах боломжгүй. Хуулиас давсан нэг бол тухайн улстөрчийн ёс зүй. Хулгай дээрмийг хамгаалж болохгүй. Хуулиас гадуур хэн ч амьдарч болохгүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин