Б.Лхагважав: ААН-ын ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛД Ерөнхийлөгч УУЧЛАЛ үзүүлээсэй!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-12-28

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн Ерөнхийлөгч асан эдийн засагч, эрх зүйч Б.Лхагважавтай цөөн хором ярилцлаа.

Ковидын дараах эдийн засгийн сэргэлт тийм ч сайн биш байна. Аж ахуй нэгжүүдээ дэмжих ямар нэг боломж, гарц гаргалгаа байна уу?

Би сүүлийн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс нэг л зүйл гуйгаад байгаа юм. Ерөнхий сайд байхдаа 2020 оны 04 сарын 28-нд Ковидын хүнд хэцүү цаг үед аж ахуй нэгжүүдээ элдэв хяналт шалгалт, татвараар дарамтлахгүй гэсэн. Дараа нь 2020 оны 11 сард хатуу хөл хорио тогтоохдоо бас мэдэгдсэн. Аж ахуй нэгжүүд минь та нар ажиллаад байгаарай, ажлын байраа бүү алдаарай. Хүмүүсээ ажилтай нь байлгаарай. Төр засгаас чинь дэмжинэ шүү гэсэн. Гэтэл татварын дарамт, захиргааны хэргийн шүүхийн асуудал, данс хааж, боодог асуудал асар их байна.

Одоо тэр дэмжлэг ээ дахиад нэг үзүүлээч та хэлэх гээд байна уу?

Төр хэлсэн амандаа хүрэхгүй байгаа учраас төрийн тэргүүний хувьд асуудалд арай нухацтай хандаж Ерөнхийлөгчийн зүгээс УУЧЛАЛ үзүүлж аж ахуй нэгжүүдэд боломж олгооч. Ядаж бүрэн сэхэл автал нь битгий элдэв дарамт үзүүлээч, дансыг нь битгий хаагаач. Нэг удаа ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛ төлөлтөд нь хөнгөлөлт үзүүлээч гэж хүсмээр байна. Хүссэн хүсээгүй энэ улсыг чинь аж ахуй нэгжүүд л авч яваа шүү дээ! Эцсийн эцэст хямрал ирэхэд уул уурхайн хэдэн компаниа яаж барьж үлдэх вэ гэхээс ТҮЦ, ОЁДОЛ, ТАЛХНЫ ЦЕХИЙГ төр засаг боддоггүй. Яг үнэндээ дарга сайд нарыг дагасан бизнес л явж байна. МАН-ын дарга нарын байшин хурдан баригдаж, бизнес нь цэцэглэж байгаа нь нууц биш шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.207.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.