Г.Амарсайхан: Хүүхдүүдээ нэр бүтэн амьдруулахын тулд энэ хэргийг ЦАГААТГУУЛАХ болно!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-01-10

“Хүн хүнээрээ байх шиг үнэ цэнэтэй зүйл гэж байхгүй.”Бусдад азжаргал, баяр хөөр бэлэглэж тэдний сайн сайхны төлөө өөрийн нэр алдраа хүртэл золиослосон нэгэн эрхмийг манай редакци “ЭГЭЛ АМЬДРАЛ”-ын зочноор урьж оролцууллаа. Тэрбээр “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг 17 жилийн өмнө нөхөр Г.Загдаагын хамт үүсгэн байгуулж 2500 гаруй иргэнд амьдрал итгэл найдвар хайрлан, нийгэмд эзлэх байр суурийг нь баталгаажуулсан буянтнууд юм. Хүнлэг бай, тусархаг бай, энэрэнгүй бай, шударга бай, хүнийг хүн талаас нь хүндэлж харьцаж бай гэж үргэлж үр хүүхэддээ захидаг түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таньд юуны өмнө шинэ оны мэнд хүргэе сайхан баярласан уу?

 Баярлалаа та бүхэнд шинэ оны мэнд

Юуны өмнө өрхийн тэргүүн Г.Загдаа ах маань суллагдаад гэрийхэндээ гэнэтийн бэлэг бариад хүрээд ирлээ таны сэтгэгдэл ямар байна вэ?

Миний хань хүрээд ирлээ. Урьд өмнөх шинэ жилийн баяраас хамгийн сайхан халуун дулаан, баяр хөөртэй ам бүлээрээ хуучин оноо үдэж шинэ оноо угтлаа. Би ханиараа маш их бахархдаг даа. Би хувьдаа энэ ондоо ихийг хийж бүтээсэн сайхан жил болох байх гэж бодож байна.

Одоогийн нөхцөл байдал ямархуу байна вэ? “Зөв амьдрах ухаан” ТББ нь одоо нийт хичнээн ам бүлтэй амьдарч байна вэ?

Ажил хэвийн сайхан байгаа. Манайх 0-76 насны 120 орчим өнөр олуулаа болсон. 0-16 насны 52 хүүхэд багачуудтай. Намайг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр суллагдаж гарж ирсэнээс хойш Халиун, Сандагдорж хоёроос бусад нь ирлээ. Бид хамтдаа шинэ оноо баяр хөөртэй, сайхан угтлаа.

Бусдын сайн сайханы төлөө хайр халамжаа үзүүлээд тусалж дэмжээд явахад эргээд тусалж дэмжсэн хүмүүс гөрдөхөд таньд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Хүн тэжээвэл толгой цусдана гэдэг үгийг одоо л ойлголоо. Уг нь хүнд туслах чинь их л буянтай ажил шүү дээ. Яагаад ингэдэг юм бол доо гэж хилсээр гүтгэгдэж шоронд суухаасаа өмнө их л гайхдаг байлаа. Гэхдээ нийгэм нь ийм байхад ард иргэд нь хүртэл нийгэм ээ дагаад хүний мөн чанараа гээсэн бололтой. Хүн чинь юм юм л үздэг юм байна.

Хилс хэргээр гүтгүүлсэнийхээ дараа гарч ирээд  хууль шүүхийн байгууллагаар нэлээд явсан. Хэргээ цагаатгуулах ажил нь хэр бүтэмжтэй байна вэ?

Хуулийн байгууллагаас хуулийн дагуу үнэн зөвөөр асуудалаа шийдүүлмээр байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн дарга Чинбат гэж нөхөр тухайн үед хэвлэл мэдээлэлийхэнд ярилцлага өгж байхдаа нотлох бичиг баримт байгаа гэснийх нь дагуу хөөцөлдөж байна. Нотлох баримт нь байгаа бол нотло. Чадахгүй бол цагаатга. Чинбат даргаа та олон нийтэд нотлох бичиг баримтаа дэлгэж өгөхийг шаардаж байна. 21 иргэнээс авсан мэдүүлэгүүдийг үнэн зөвөөр шалган тогтооч өгөөчээ Ямар хэрэг хийж ял эдэлсэнээ мэдэх хүсэлтэй байна даа.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ыг үүсгэн байгуулаад 17 жил үйл ажиллагаагаа явуулахдаа хэдэн хүнийг энэ нийгэмд төлөвшүүлж чадсан бэ?

-2006 оноос хойш Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг 2500 гаруй иргэнд туслалцаа үзүүлээд орох оронтой амьдрах чадалтай болголоо. Энэ жилээс бид хүүхэд харах үйлчилгээгээ эхлүүлээд 30 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Та юуны төлөө зорьж бусдад тусалж, дэмжиж байна вэ?

Би хувьдаа хүн хүн байхын мөн чанар, хүн хүнээрээ л байх шиг сайхан үнэ цэн гэж байхгүй дээ. Үр хүүхэддээ хүнлэг бай, тусархаг бай, энэрэнгүй бай, шударга бай, хүнийг хүн талаас нь хүндэлж харьцаж бай хэзээ ч хүн чанараа алдаж болохгүй гэдгийг зарчим болгож захидаг даа. Бид ч бас өөрсдөө энэ зарчимаа баримталдаг.

Таны цаашдын чин хүсэл, зорилго тань юу вэ?

Амьдрал олон өнгөтэй юм. Амьд явахад юм юм үздэг юм байна. Бусдад тусалсаныхаа төлөө эргээд муулуулах, бүүр шоронд орох чинь хэцүү юм байна. Гэхдээ бид шантрахгүй. Өвгөн бид хоёрыг нэг зүйл ангиар хорьсон. Бүлэглэж бусдын хөрөнгийг завшсан гэж. Гэхдээ энэ нь шүүхээр тогтоогдоогүй. Ийм сонин шүүхийн байгууллагатай байхад яаж амьдрах вэ, цаашдаа бид. Одоо миний ганц хүсэл бол ирээдүйд үлдэх хүүхдүүддээ аав ээж хоёр нь хилсээр хоригдсон шүү гэдгийг батлах. Хэргээ цагаатгах бүхий л аргыг хайж байна. Миний хүүхдүүдийн амьдралд хар толбо болсон энэ хар нэрнээс л салмаар байна. Бусдын төлөө зүрх минь цохилж байхад үнэн мөн нь олдоно гэдэгт итгэлтэй байна.

Цаашдынх нь ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэе. Өшөө олон олон хүмүүсийн амьдралд тус дэм болж очих газартай оочих хаягтай азжаргалтай сайхан амьдруулаарай гэж хүсэж байна Таньд баяралаа.

Баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.19.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.