Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт коронавирусын халдварын 64 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өдөрт 10-аас бага байгаа нь сайн мэдээ юм. Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэдий ч 94% нь хүндэвтэр, 6% нь хөнгөн байдалтай байна.
БНХАУ-ын зүгээс 2022 оны 12 дугаар сараас хойш тодорхой мэдээлэл нийтлэгдээгүй ч ДЭМБ-аас БНХАУ-ын хувьд “1 дүгээр сарын дундуур коронавируст халдварын давамгайлал” эхлэнэ гэсэн төлөвтэй байна. Коронавируст халдварын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 34 мянга буюу өмнөх долоо хоногоос 45%- иар өсөж шалтгаант нас баралт 648 буюу өмнөх долоо хоногоос 50 гаруй хувиар өссөн гэх үзүүлэлт гараад байна. Хятад улсад BF7 85%, BA5.2 15% гэсэн хувилбарууд давамгайлсан байна.
Хэрвээ Ковид-ын тохиолдол ихээр нэмэгдсэн тохиолдолд эмнэлэгийн орны хүрэлцээ хэр байгаа вэ?
Дорноговь аймаг болон Замын-Үүд боомт хамтран ажиллаж байгаа бөгөөд орны ачаалал хангалттай байгаа гэж үзэж байна.
Иргэдийн хувьд залгиур хоолой өвдөх, хэл ам харлах зэрэг ковид-ын хардалт байна. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?
Одоогийн байдлаар хэл ам харлах, залгиур хоолой өвдөх гэсэн албан мэдээлэл бидэнд ирээгүй байна.
БНХАУ-ын зүгээс өндөр шалгуур тавьж байхад манай улсын зүгээс яагаад дан ганц асуумж бөглүүлж байгаа вэ?
Хил нээсэнтэй холбоотойгоор урд хөрштэй ижил тэнцүү шалгуур тавина. Шаардлагатай гэж үзвэл PCR шинжилгээ авна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин