Ж.Байгалмаа: Өвчлөлийг үүсгэж давамгайлан гарч ирж буй вирус нь томуугийн B вирус байна
Ярилцлага
/
2023-01-11
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тухай ХӨСҮТ-ын дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэлээ:

2023 оны 1 дүгээр сарын 9-ны байдлаар улсын хэмжээнд  томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвар  сүүлийн гурван долоо хоногийн турш эрчимтэй нэмэгдэж амбултороор үйлчлүүлж буй иргэдийн 13% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Өнгөрсөн долоо хоногоос 3%-иар өссөн үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчний алаг цоог дэгдэлт улбар шар түвшинд байна. Аймаг орон нутгаар авч үзвэл 9 аймаг улбар шар, 10 аймаг шар, 1 аймаг ногоон түвшинд явж байна.

Өвчлөлийг үүсгэж давамгайлан гарч ирж буй вирус нь томуугийн B вирус байна. Мөн томуугийн “AH1M1” вирус А хүрээний вирусууд давамгайлан дэгдэж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 30% нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан эмнэлэгт нэмэлтээр 619 ор байршуулсан.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн хэдэн хувь нь хүнд байдалтай байна вэ?

Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85% нь амьсгалын замын цочмог халдвартай байна.

Агаарын бохирдол хүүхдийн уушги эрхтэн системийг хэрхэн, яаж гэмтээдэг вэ?

Агаарын бохирдол хүүхдийн уушги болон амьсгалын замын халдварт өвчин буюу амьсгалын замын эмгэгүүдэд шууд нөлөө үзүүлдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.