Галзуугийн вакцин хийлгэсэн иргэдэд 30-45 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ
Андуургдаж хийгдсэн вакцины талаар ХӨСҮТ-ын Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээллээ.
Сүхбаатар аймгаас тээвэрлэгдэн ирсэн 7 иргэнийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 20.00 цагын орчимд ХӨСҮТ-д хүлээн авсан. Нохойд хазуулсан 7 иргэний 3 иргэн нь архаг хууч өвчтэй 2 иргэн нь шүүс гарсан болохоор өрөвсөлийн явц бага зэрэг илүү явагдаж байна. Шинээр үүссэн өвчин байхгүй. Биеийн байдал хэсэг газар өрөвсөлтэй бусдаар хэвийн байна. Бид хүлээж авсан өдрөөс хойш хавсарсан эмгэгтэй өвчтөнүүдийн хавсарсан өвчний талаар нарын мэргэжилтэнүүдтэй хамтран үзлэг шинжилгээнүүдийг нэмэлтээр хийж байна. Ямар учиртайгаар нэмэлт шинжилгээ хийж байгаа вэ гэхээр магадгүй андуурагдаж хийгдсэн тарилга суурь өвчинд нь сэдрэл өгч хүндрэл гарах вий гэсэн үүднээс болгоомжлон анхаарч байгаа юм.
Нохойд хазуулсан иргэний галзуугийн шинж тэмдэг хэрхэн яаж илэрдэг вэ?
Галзуугийн вакцины хувьд нууц үеийн хугацаа нь 30-45 хоног байдаг. Ихэнх иргэдийн нууц үеийн хугацаа дууссан учраас галзуугаар өвчлөх магадлал маш бага гэж дүгнэж байна.
Вакцин андуурагдаж хийгдсэн иргэд сүрьеэгээр өвчлөх өвчлөл хэр байдаг юм бол
Манайд хийгддэг сүрьеэгийн вакцин нь үхрийн омгыг агуулсан вакцин. Үхрийн сүрьеэгээр өвчилсөн өвчлөл маш бага байдаг болохоор сүрьеэгээр өвчлөх өвчлөл маш бага.
Манай улсад урьд өмнө нь вакцин андуурагдаж хийгдэж байсан тохиолдол байдаг уу?
Манай улсад төдийгүй дэлхий дахинд вакцин андуурагдаж хийгдсэн тохиолдол олон бий.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.19.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин