Г.Баянсан: Хөлгүй, гаргүй нь биш ЗАЛХУУ, ЯДУУ нь л ЖИНХЭНЭ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ гэж боддог
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-01-12

Хоёр таягтай, хөгжлийн бэрхшээлтэй ч хашаандаа АВТО ЗАСВАР ажиллуулж амьдрал ахуйгаа өргөж тэтгэдэг энэ эрхмийг Г.Баянсан гэдэг. Увс аймгийн Баруунтурууных. 4X4 авто сервист цэвэрлэгчээс мастер засварчин хүртэл дэвшин ажиллаж байгаад 2016 оны зун өөрийн болгоомжгүй байдлаас болж бэртэл авч, өнөөг хүртэл таягтай амьдарч байна. Эхнэр гурван хүүхэдтэй. Гэвч тэр зүгээр сууж чаддаггүй. Найз нөхөдтэйгээ нийлж хувьдаа засварын газар ажиллуулсан нь энэ. Зундаа хоёр, өвөл нэг хүн цалинжуулдаг байна. Түүнтэй цөөн хором хөөрөлдөхөд

Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн машин сайн засдаг гээд танаар засвараа хийлгэх дуртай хүн олон байх юм?

Гурван хүүхдийнхээ төлөө  хөлгүй ч гэсэн ажиллах үүрэг надад бий. Зарим үед уйлаад ч хамаагүй ажлаа хийдэг. Эр хүн юм чинь гэр бүлээ тэжээх, тэтгэх нь миний үүрэг. Бухимдах, цухалдах үе тохиолдож байсан ч бууж өгч, ухарч няцаагүй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэхээрээ төр засгаас халамж хүсээд зүгээр суух албатай биш. Юу хийж бүтээж чадна түүгээрээ л нийгэмд гэрэл асаах ёстой. Залхуу зангаас болж үүссэн ядуу амьдрал бол ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ байхаас ч дор шүү. Залхуу зантайгаа тэмц, завгүй бай. Үргэлж хөдөлмөрлө. Ажлыг чин сэтгэлээсээ хий. Чи мянган үйлчлүүлэгчтэй байхын тулд өндөр үнээр биш чин сэтгэлээрээ машин засах ёстой. Тэгвэл мөнгө их олно.

Таны хөл эдгэрэх боломжтой биз дээ? Эм тарианы зардал гэж их гарах уу?

Миний өвчний онош монголоор “эдгэшгүй үлдэц” гэсэн утгатай юм билээ. Ийм төрлийн өвчтэй хүн тун цөөхөн. Надтай ижил оноштой нэг эмэгтэй байж байгаад харамсалтай нь нас барчихсан. Өглөө нэг, орой нэг боолт сольдог. Өвчин намдаах эм, тариа байнга хэрэглэдэг. Монголд эмчлэх боломжгүй. Харин тайрч болно гэсэн. Тэр нь амь насанд эрсдэлтэй учраас эмч нар бэргээд байх юм. Би өөрөө хөлөө тайруулбал тайруулчихъя гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа. Гурван хүүхэддээ л эсэн мэнд харагдаж, хөдөлмөрлөж болж байвал одоо яах вэ!Дэлгэрэнгүйг:

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.