“Хуучин байшингийн цэнхэр нүдэн” баримтат уран сайхны зохиолын зохиогч, сэтгүүлч Р.Оюунжаргалтай ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Баярлалаа.
- Хүүхэд насны жаргалтай дурсамжийн хэлхээсээс бүтсэн, гэгээлэг, энгийн хэрнээ гайхамшигтай уянгатай зохиолынхоо тухай яриагаа эхлэе.
“Хуучин байшингийн цэнхэр нүдэн” зохиол нь 2018 онд уншигчдын хүртээл болсон. Энэхүү зохиолд 7 настай бяцхан Оюу охин дүүгийн хамт малчин аав ээжтэйгээ хөдөө нутагт эрх дураараа, аз жаргалтайгаар хэрхэн өсч торниж байгаа тухай гардаг.
- Нийт хэдэн бүлэгтэй вэ?
Нийт 12 бүлэгт хувааж өгүүлэх бөгөөд Сар болгон, улирал бүр нүүдэлчдийн амьдралд цоо шинэ сорилтууд, үйл явдлууд, өнгө үзэмж, утга уянга авчирдаг. Зургадугаар сард хонь хяргаж, долдугаар сард сумын наадам үзэж, наймдугаар сард хадланд гарч бухал чирнэ гэх мэт. Эгэл хэрнээ энгүй нүүдэлчин монголчуудын ухаан бас харагдана. Малаа дагасан, улирал цаг агаартаа зохицсон өдөр тутмын ажин түжин амьдралынхаа хэмнэл дунд үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж буйг, зөв бурууг хэрхэн өөрсдөд нь туршлагаар онож мэдүүлэх аргаар зааж ухааруулж байгааг тод харж болно.Мөн эхний хоёр бүлэг нь аудио хэлбэрээр гараад байгаа билээ.
- Зохиолоо бичихэд та хэр хугацааг зарцуулсан бэ?
Монголын ард иргэд бид цөөхүүлээ, гэтэл залуучууд улс эх орноосоо дүрвэх, магадгүй цаашлаад эх хэл, эх ороноо мартах магадлал өндөр байгааг хараад санаа зовж эхэлсэн. 3-4 сарын дотор зохиолоо бичиж уншигчдын хүртээл болгосон.
- Юугаар хамгийн их бахархадаг вэ?
Төрүүлж өсгөсөн эцэг, эх төв Азийн цээжинд орших өргөн их уудам тал нутагт онож төрсөн сайхан хувь заяатай монгол хүн, хүсэл мөрөөдөлөө даган сонгож авсан мэргэжил энэ бүхнээрээ бахархдаг.
- Зорилготой хүн зогсдоггүй гэж ойрын зорилго болон төлөвлөж буй зүйл юу вэ?
Хуучин байшингийн цэнхэр нүдэн зохиолынхоо агуулгийн хүрээнд залуу аав, ээжүүдүүд зөвөлгөө өгөх, сургалт зохион байгуулах, санаагаа солилцох ажилуудыг төлөвлөж байна.
- Цаашдаа утга уран зохиолын тухай ном бичих санаа байгаа юу?
Зохиолч, найруулагч хүн биш болохоор утга уран зохиолын тухай ном хийх тал дээр итгэл муутай л байна. Гэхдээ Монголын тухай маш өргөн хүрээтэй ном эхлүүлсэн байгаа магадгүй 10 жил ч бичиж магадгүй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин